ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан сурагч, багш нарыг урамшууллаа
Хэнтий аймгаас ЭЕШ-д оролцож, өндөр оноо авсан сурагчид, сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарыг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулдаг.
Тэгвэл энэ жил ЭЕШ-д амжилттай оролцсон Хэрлэн нэгдүгээр сургуулийн 12Г ангийн сурагч Лувсанчүлтэмийн Номин-Эрдэнэ, ХХЦС-ийн 12В ангийн сурагч Минжингийн Ундрах-Эрдэнэ, Бор-Өндөр ЦС-ийн 12В ангийн сурагч Оюунбаатарын Наранзаяа, Тэмүүжин ЦС-ийн 12А ангийн сурагч Мөнхзаяагийн Нарангэрэл, Бэрх ЕБС-ийн 12Б ангийн сурагч Банзрагчийн Ганбаяр нарыг, сурагчаа амжилттай бэлтгэсэн Биологийн багш Д.Мөнх-Эрдэнэ, Орос хэлний багш Б.Заяа, Орос хэлний багш Ц.Цэцэгээ, МХБУЗ-ийн Б.Батзаяа, Түүх, нийгмийн ухааны багш Г.Бат-Учрал нарыг нэг сая төгрөгөөр урамшуулж, батламж гардууллаа.
Амжилт гаргасан багш сурагчдын батламжийг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг нар гардуулан өгсөн.