Британи моодны пионер Хатан хаан Елизавета
Жонон Уильямс ба Кейт Миддлтоны хуримын өмнө сэтгүүлчид сүйт үндэсний өмнө ямар даашинзаар гоёх бол хэмээн таамаглал дэвшүүлж байсан. Харин Уильяамсын эмээ хатан хаан нь хөлөөс толгой хүртэл сайн зохицолтой нэг өнгөөр дагнасан хослол өмсөнө гэдэгт бараг бүгдээрээ итгэлтэй байлаа. Яагаад гэвэл тэрээр дандаа ингэж хувцасладаг.
Таамаглал ч зөрсөнгүй. Өндөгний шар өнгийн хувцастай хатан хаан далай мэт зочдын дээгүүр мандсан нар мэт харагдаж байсан. Хэдэн арван жилийн турш нэгэн хэвийн хуучин сонгодог стилийн өвдөгнөөс ялимгүй доогуур урттай даашинз, өнгө нь ижил пальто эсвэл жакет, бүрх малгай, цүнх, өндөр биш өсгийтэй шаахайгаар гоёх мөртлөө тэрээр яагаад дандаа дэгжин харагддаг вэ гэж гайхах хүн олон байх.
Бүгдийн нүдэнд
Тэрээр нийгмийн байр сууринаас тогтмол нэг маягийн стилиэр хувцаслахаас өөр аргагүй ч байж болох. “Хатан хаан бол олны хувьд байнгын үе үеийн залгамжлал ба уламжлалын бэлэгдэл нь юм. Түүний хувцас гоёлыг хэт моодны эсвэл цаг үеийнх гэж үнэлэх аргагүй. Гэхдээ энд нийгмийн үүрэг дүр нь эмэгтэйчүүдийн энгийн нэг эхлэлтээс чухал” гэж Оросын стилист Наталья Туркенич ярьж байна.
Хатан хаан улс төрийн хувьд ч хувь хүнийхээ хувьд ч өндөр настай гэдгийг мартаж болохгүй. Байнга олон тооны камер, дуранд өртөж байдаг нь түүний стилистууд амаргүй ажилтай. Хатан хааны гоёл давтагдах ёсгүй. Хамгийн гол улс үндэстний уламжлалын билэгдэл хатан хаан моод дагаад дэрвээд байх ёсгүй. Басхүү насны хувьд ч нийгмийн байдлын хувьд хэтэрхий богино банзал өмсөх аргагүй. Тухайн үедээ Диана гүнжийн гоёлын талаар “Түүний хувцас нь даруухан, энгийн байхаас гадна банзал нь салхинд хийсэн дэрвэлзэж байх ёсгүй” гэсэн зааврыг Букингемийн ордноос өгч байжээ.
“Гадаад айлчлал”-ын даашинз
“Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” гэсэн үг байдаг. Нэн ялангуяа ажил хэрэгч хүмүүс хүн тодорхой хэмжээний илэрхийллийг хувцсаараа харуулж байх ёстой.
Хатан хааны гадаад айлчлалд өмсдөг гоёл нь орон нутгийн уламжлалд тохируулсан үндэсний далбааны өнгө, улсын сүлд бэлгэдлийг ямар нэгэн аргаар хувцсанд нь оруулж өгсөн байх ёстой. Өнгөрсөн жил түүхэндээ анхных болох айлчлалыг хөрш Ирландад хийхдээ хатан хаан Ирландын үндэсний өнгийг бэлгэдсэн номин ногоон өнгөтэй хувцас өмсч байсан юм.
Кембрижийн герцогийн хатагтай нөхөр Уильямын хамт Канадад айлчлахдаа нөхрийн эмээ нь өгсөн Канадын бэлгэдэл агч модны навчин хэлбэртэй энгэрийн зүүлтийг пиджакан дээрээ зүүж, малгайгаа ч агч модны навчаар чимэглэсэн байв. Мөн Канадын Квевект төрж Лондоны уран зургийн академид суралцаж байсан дизаинч Эрдем Морали-оглугийн загварын хоёр даашинзыг өмссөн юм.
Диана гүнжийн хайртай оёдолчин Кэтрин Уокер гүнжийн айлчлалын өмнө очих орных нь Элчин сайдын яамдаар орон оёх хувцсандаа оруулах санаагаа олж авдаг байжээ.
Ард олонд ойртох нь
Хатан хааны хувцас зөвхөн гадныханд хандсан байдаг ч биш өөрийн хамжлагуудад чиглэгдсэн байна. 1947 онд гүнж байсан II Елизавета хуримандаа бэлтгэж байх цагаар дайны ул мөрөөс салаагүй улс орон нь картын системтэй, давууны зарлагын хязгаарлалттай байв. Тиймээс ч ирээдүйн хатан хаан өөрийн тасалбараараа цагаан хоргой даавуу аван ээжийнхээ сонгож өгсөн оёдолчин Норман Хартнелл зүрхэн хэлбэрийн гүнзгий биш ухаастай, урт ханцуйтай даруухан мөртлөө дэгжин даашинз оёж өгсөн юм.
Үндэстний хувьд Ботичеллийн хавар зургийг санагдуулам дөрвөн метрийн урт нөмрөг тэр даруухан цагаан даашинз нь сэргэн мандлыг бэлгэдсэн баяр баясгалан аз жаргалыг зөгнөсөн болгон харагдуулж байв. Хуримын дараа зургаан сар болоод Хамтын нөхөрлөлийн орнуудаараа зургаан сар аялахдаа хатан хаан болсон Елизавета дундаж ангийн эмэгтэй хүний хувцсанд заавал ордог байсан Британийн Horrockses пүүсийн хөвөн даавуун даашинзийг авч явсан гэдэг. Тэр даашинз тухайн үедээ 4-7 фунт, өнөөгийн ханшаар бол ойролцоогоор 80-130 фунт буюу 128-207 ам.долларын үнэтэй. Ач хүүгийнх нь эхнэр Кейт өнгөрсөн жилийн айлчлалдаа бас ийм үйлдэл хийн Британийн Reiss лейблийн дуртай даашинзаа авч явсан юм. Энэхүү энгийн даашинз эмэгтэйчүүдийн дунд ихээхэн алдартай болж чаджээ.
Хаадын хувцас
“Хатан хаан Елизавета хааныхаа ажлыг хичээнгүйлэн хийдэг хүн. Тэрээр үргэлж британи загвар зохион бүтээгчдийн хувцсаар гоёж нэр хүндийг нь дэлхийд алдаршуулдаг. Тэргүүн хатагтай нарын мартаад байдаг гол чухал зүйл нь тэр юм” гэж мэргэжилтнүүд хэлдэг.
XIV Людовик ба II Яковын үеэс орчин үеийн нийгэмд үзүүлэх хаадын үүрэг нөлөө огт өөр болсон юм. “Үе үедээ хааны гэр бүлд жинхэнэ стилист төрж байдаг. VIII Эдвард хаан жинхэнэ тийм стилист байсан. Түүний буянаар л бид спортын хувцсыг өдөр тутмын амьдралдаа өмсөх болсон юм. Түүний стиль нь эцгийнхээс нь огт өөр байлаа. Эдвард дэлхийн I дайны туулсан үеийн төлөөлөгч, тэр үеийнхэн шинэ амьдралаар амьдрах эрмэлзэлтэй байсан” хэмээн Кенсингтоны ордон музейн ахлах зохион байгуулагч Жоанна Маршнер ярьж байна. Жоаннагийн ярьснаар VIII Эдвардын эмээ хатан хаан Виктория шотландын дөрвөлжин хээг алдаршуулан, усан цэргийн хувцсыг моодонд оруулж иржээ.
Хамгийн анх түүнийг хожим VII Эдвард хаан болсон том хүү Берти өмсөв. Хатан хаан Виктория хүүдээ усан цэргийн комтюм өмсгөсний дараа тэр хувцас ихээхэн алдартай болон хааны гэр бүлийг хамжлагуудтай нь сэтгэлээр ойртуулж өгчээ. Энэ хувцас загварын ертанцөд зуугаад жил хадгалагдсан бөгөөд түүнээс үүдэн усан цэргийнхтэй төстэй сургуулийн дүрэмт хувцаснууд дэлхийн олон оронд хийгджээ.
Малгай, бээлий, цүнх…
Хатан хаан II Елизаветаг моод дэлгэрүүлэгч гэж хэлэхгүй ч түүний стиль бүхэнд танил. Хаан бол хаан. Түүний төлөө мэргэжилтнүүд ажиллана. Харин хааны гоёлд өөрийн сонголт нь юу байдаг бол?
Хааны загвар зохиогчдын хамгийн залуу Стюарт Парвиныг сонсое. Арван жилийн өмнө хаан ширээнд суусны 50 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр түүнд хааны хувцсанд шинэ уур амьсгал оруулах үүрэг өгсөн. Хатан хаан бүх насаараа зөвхөн өөрт нь зориулан оёсон хувцсыг өмсөж байгаа гэдгийгээ сайн мэддэг. “Хувцас маш сайн оёогдсон байх ёстой. Чанар нь эсгүүр шигээ чухал байх ёстой” гэж тэрээр ярив. Дизаинео өөрийн үүргийг биелүүлж чадсан учир хатан хаан Аскот дахь уламжлалт морин уралдаан дээр түүний бүтээлээр гоёжээ. Елизаветагийн буянаар британийн моодыг дэлхийд үнэлэх болсон гэж тэрээр хэлэв.
Стиль гэдэг нь хувцсаа хэрхэн өмсөхийг хэлнэ
Таван жилийн өмнө Британий Vogue хатан хааныг 50 дэгжин эмэгтэйн тоонд оруулан “Стилийн гэдэг нь таны өмсч байгаа хувцас биш харин түүнийг хэрхэн өмсөхийг хэлнэ” гэж бичиж байв. Хатан хаан алчуур зүүсэн ч, энгийн шаахай өмссөн ч баярын даашинзтай байхдаа ч адилхан л дэгжин харагддаг. Сонгодог эсүүрээр үүнд нөлөөлдөг юм болов уу. Сайн загвар эсгүүр хэрэгтэй нь үнэн. Гэхдээ моодонд хамаарахгүй нэг зүйл хатан хаанд бий. Түүний гоёлд эелдэг, боловсон сайн харилцааг үзүүлэх бүгдийг шингээж өгсөн байгаа. Түүний стильд нь тэр бүгдийг харуулах малгай, бээлий, цүнх гээд л бүхнийг хамруулсан байгаа. Елизаветагийн гоёлоос л болон орчин цагийн британи эмэгтэйн хувцсанд малгай, бээлий чухал үүрэгтэй хэвээр байгаа юм.
Хатан хаан чөлөөтэй байж чадах ганц зүйл нь заримдаа маш хурц өнгийн хослол өмсч болох боломж. Vogue нэгэн удаа хаьан хаан жилийн турш хичнээн өнгийн хувцас сольсныг тоолжээ. Түүний дуртай өнгө нь цэнхэр-хөх ба далайн өнгөний бүх хувилбарууд (29 хувь), дараалаад британийн нуга ба цайн сарнайн өнгө (11 хувь), усан үзмийн болон ягаан өнгөний “хамаатан өнгө” (10 хувь), жүржийн-улбар шар ба нимбгэн шар буюу хувьсгалт улаан өнгүүд ховорхон (4 хувь), сүүгүй кофены өнгө (2 хувь), сүүтэй кофены өнгө (1 хувь) болон дөрвөлжин хээ маш цөөн ашиглагддаг ажээ. Ингэхлээр хатан хаан баяртаа юу өмсөх вэ гэдгийг таахад амархан байгаа биз.