Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев
2012.05.26
Н.Назарбаев хүн төрөлхтөнд замыг нь зааж өгөв
Хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх таван зарчмыг Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дэвшүүлэн гаргалаа. Тэрээр бүх дэлхийн G-Global форумыг байгуулах үзэл санааныхаа хүрээнд энэ стратегийг боловсруулжээ.
Ингээд дэлхий нийт баримтлах ёстой таван зарчмыг сонирхуулъя.
Нэгдүгээрт, хувьсгал биш, хувьсал байх ёстой ажээ. Назарбаевийн үзэж буйгаар, хүн төрөлхтний хувьсгалын хил хязгаар дууссан, дэлхийн дайнууд өнгөрсөн зууны үйл явдал болон үлдсэн аж. Өнөөдөр хүн төрөлхтний бүх цэцэн мэргэн ухаан эх дэлхийгээ хадгалан үлдэхийн тулд зориулагдах ёстой хэмээн үзэж байна.
Эс бөгөөс бид өөрсдийгөө устгах болно хэмээн Назарбаев Астанад болсон эдийн засгийн чуулган дээр онцолсон юм. XXI зуунд хувьсгал гэдэг үг зөвхөн шинжлэх ухаанд байх ёстой, нийгэм өөрчлөлт шинэчлэлийн замаар явах ёстой аж.
Казахстаны Ерөнхийлөгч дэлхий дахинд хандаж улс орнуудыг агуу хүчирхэг болон хоёрдугаар зэргийнх гэж хуваахгүй байхыг уриалав. Түүний үзэж буйгаар, олон улсын холбоо, олон улсын байгууллага, форум, дээд хэмжээний уулзалтууд бүх Глобал шийдвэрээ зөвхөн зөвшилцөл дээр тулгуурлан гаргах шаардлагатай. "Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын глобал удирдлагын шинэ системийг бий болгох ёстой" хэмээн Назарбаев өгүүлж байна.
Гуравдугаарт, хүн төрөлхтөн тэвчээртэй хүлээцтэй байж, улс орнууд, ард түмний хооронд итгэлцэл байх ёстойг казах лидер сануулав. Үүнгүйгээр дэлхийн хямралаас ангижирч чадахгүй хэмээн Назарбаев хэллээ.
Дөрөв дэх зарчим бол даяар шударга, тунгалаг байдал ажээ. Түүний дэвшүүлсэн G-Global маягийн дэлхий гэдэг нь шударга нийгмийг хэлж байгаа юм. Энэ нийгэмд үндэстний онцлогийг гутаасан хоёрдогч стандарт гэж байх ёсгүй.
Тавдугаар зарчим бол үр өгөөжтэй олон туйлт бодлого. Орос, Казахстан, Белорусийн байгуулсан Евразийн холбоо энэ ухагдахуун зөв зүйтэй гэдгийн тод баталгаа болно хэмээн Назарбаев найдаж байна.
"Их найм" болон "Их 20"-ийг орлох G-Global форум байгуулах санааг Назарбаев өнгөрсөн оны сүүлчээр дэвшүүлсэн юм. Казахстаны Ерөнхийлөгчийн үзэж буйгаар, дэлхийн эдийн засгийг хямралаас энэ форум туслаж болох ажээ. Саяхан Астанад зохиогдсон эдийн засгийн форум G-Global-ийн үндэс суурь байж болохыг Казахын лидер онцлон тэмдэглэж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.