Гватемалын Ерөнхийлөгч ядуусын хороолол руу нүүжээ
2012.05.02

Гватемалын Ерөнхийлөгч ядуусын хороолол руу нүүжээ

  • Тэд ядуусын хороололд амьдардаг гэр бvлийн өдөр тутмын ажилд тусалж, хоол хүнсээ хуваан хэрэглэж байгаа аж.
  • Гватемал улсад ядуурал, гэмт хэргийн түвшин өндөр бай­даг.

Гватемалын Ерөнхийлөгч Отто Перес өнгөрсөн ам­ралтын өдрүүдийг тус улсын хамгийн ядуу дүүрэгт өн­гөрүүллээ гэж “Мигньюс” агентлаг мэдээлжээ.

Түүнийг Гватемалын дэд Ерєн­хийлєгч болон албаны хүмүүс дагалдсан байна. Тус улсын Хvнсний аюул­гүй байдлын яам бизнес эрхлэгчидтэй хамтран “Бид бүгдээрээ ямар нэгэн зvйл өгч чадна” уриатай арга хэм­жээ зохион байгуулж буй аж. Энэ арга хэмжээнд сайн дурын 5000 хүн, тус улсын Ерөнхийлөгч оролцжээ.

Тэд ядуусын хороололд амьдардаг гэр бvлийн өдөр тутмын ажилд тусалж, хоол хүнсээ хуваан хэрэглэж байгаа аж. Гватемал улсад ядуурал, гэмт хэргийн түвшин өндөр бай­даг. Тухайлбал, өдөрт дунджаар 16 аллага болдог гэж албан ёсны эх сурвалжид дурд­жээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.