Горбачёв нойроо дийлсэнгүй
Холливудын жүжигчин Шон Пеннтэй Горбачёв уулзсан нь ийн дугхийтэл нь ядраасан ч байж магадгүй.
ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачёв өнгөрсөн даваа гаригт болсон Нобелийн энх тайвны шагналтнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр нойроо дийлэлгүй унтаж орхижээ. Нобелийн энх тайвны шагналтнууд дэндүү үг хэлсэн нь М.Горбачёвыг ядрааж орхисон бололтой. Тиймдээ ч өдгөө 81 насыг зооглоод байгаа ЗХУ-ын экс Ерөнхийлөгчийн хувьдуучилж болох алдаа хэмээн эх сурвалж мэдээлжээ. Шагналтнуудын эцэс төгсгөлгүй ярианаас гадна дээд хэмжээний уулзалтын өмнө улс төрийн асуудлаар идэвхтэй байр суурьтай байдаг, Холливудын жүжигчин Шон Пеннтэй Горбачёв уулзсан нь ийн дугхийтэл нь ядраасан ч байж магадгүй. Ямартай ч Горбачёв дугхийж орхисон нь олон хүнд "эвгүй" сэтгэгдэл төрүүлж болзошгүй байсан тул дээд хэмжээний уулзалтын өөр нэгэн оролцогч эмэгтэй түүнийг сэрээхээс аргагүй болж мөрөн дээр нь зөөлхөн цохиж ус уун сэргэхийг санал болгожээ. Дашрамд дуулгахад Жимми Картер, Михаил Горбачёв, Лех Валенса нарын дэлхийн алдар цуут хүмүүс оролцсон дээд хэмжээний уулзалтын үеэр энх тайвны шагналтнууд дэлхийн удирдагчид залуусаа илүүтэйгээр сонсдог болбол дэлхийд энхтайван тогтооход хялбар болно хэмээн ярилцсан гэнэ.