Америкийн ерөнхийлөгч нарын IQ хэд вэ?
2012.03.22

Америкийн ерөнхийлөгч нарын IQ хэд вэ?

 
  • Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Бүгд найрамдах намаас сонгогдсон зургаан ерөнхийлөгчийн IQ-гийн дундаж түвшин 115,5 байжээ.
  • Ерөнхийлөгч нарын IQ-гийн дундаж үзүүлэлт тухайн орнуудын хүн амын IQ-гийн дундаж түвшнээс дээгүүр байдаг байна.

Америкт бүгд найрамдахчуудыг бодвол ардчилагчдын IQ харьцангуй өндөр байна.

Бяцхан тодруулга: АНУ-д оюуны хомсдолтой нэг хүнийг амьдралынх нь бүхий л хугацаанд тэжээхийн тулд нэг сая орчим доллар зарцуулдаг бөгөөд энэ хэмжээний мөнгийг засгийн газрын төсөвт нэмэлт зардал хэлбэрээр тусгасан байдаг аж. Одоо харин улс орныг жолоодож буй хүмүүсийн IQ-гийн түвшинг сонирхуулья. Ингээд Америкийн ерөнхийлөгч нараас эхэлцгээе.

Пенсильвани муж улсын Скрантон хотын Ловенштейны хүрээлэнгийхэн ерөнхийлөгч Жорж У. Бушийн оюун ухааны хөгжлийн коэффицентийг дөрвөн сарын турш судалсныхаа дараа үр дүнд нь нарийвчлан дүн шинжилгээ хийж нийтэлжээ. Уг хүрээлэн 1973 оноос эхлэн соён гэгээрүүлэх зорилгоор шинээр сонгогдсон ерөнхийлөгч болгоны талаарх судалгааг түүний дотор IQ-гийн түвшингийн тухай мэдээлэл өгдөг байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Франклин Рузвельтээс эхлээд бага Жорж Буш хүртэлх 12 ерөнхийлөгчийг оюун ухааны чадвараар нь дүгнэжээ.


Үнэлэлт дүгнэлтийг дараах үзүүлэлтээр явуулсан байна.

1.Зөвлөгчийн тусламжгүйгээр илтгэл бэлдэх чадвар.

2.Товч бөгөөд тодорхой ярих чадвар. Үүнийг дүгнэхдээ Свенсон/Крэйний тогтолцоон дээр дүгнэдэг сэтгэл мэдрэлийн бусад хэдэн хүчин зүйлийг оруулжээ.

Судалгааны дүнд ерөнхийлөгч тус бүрийн IQ-гийн түвшинг дараах байдлаар гаргасан байна. Харин алдаа гарах магадлалыг 5 хувиар тооцжээ. Хаалтан дотор Ардчилсан намын төлөөлөгчдийг А, харин Бүгд найрамдах намын гишүүдийг Б үсгээр тэмдэглэсэн болно.

182 – Уильям Жефферсон Клинтон (А)

175 – Жеймс Эрл Картер (А)

174 – Жон Фицжеральд Кеннеди (А)

155 – Ричард Милхус Никсон (Б)

147 – Франклин Делано Рузвельт (А)

132 – Харри С. Трумэн (А)

126 – Линдон Бэйнс Жонсон (А)

122 – Дуайт Дэвид Эйзенхауэр (Б)

121 – Жеральд Р. Форд (Б)

105 – Рональд Уилсон Рейган (Б)

098 – Жорж Герберт Уокер Буш-том (Б)

091 – Жорж Уокер Буш-бага (Б)

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Бүгд найрамдах намаас сонгогдсон зургаан ерөнхийлөгчийн IQ-гийн дундаж түвшин 115,5 байжээ. Үүнээс хамгийн өндөр үзүүлэлттэй нь /IQ – 155/ ерөнхийлөгч Никсон байсан бол хамгийн бага нь /IQ – 91/ Жорж У.Буш байв. Харин өнгөрсөн 50 жилийн хугацаан дахь ардчилагч-ерөнхийлөгч нарын дундаас зургаагийнх нь IQ-гийн дундаж түвшин 156 байсан байна. Хамгийн өндөр IQ-тай нь /182/ ерөнхийлөгч Клинтон байсан бол хамгийн бага нь /126/ ерөнхийлөгч Линдон Б.Жонс ажээ. Ерөнхийлөгч Картерийн бичиг хэргийн газраас нийтэлсэн мэдээллээс үзвэл түүний IQ-гийн түвшин 176 оноогоор үнэлэгдсэн байна. Харин Ловенштейны хүрээлэнгийхэн энэ үзүүлэлтийг арай доогуур буюу 175 оноогоор үнэлжээ.

Ерөнхийлөгч бага Буш хамгийн бага үзүүлэлтэй байгаа нь олон нийтийн өмнө үг хэлэх үед түүний англи хэлний үгсийг ашиглаж байгаа байдалд доогуур үнэлгээ өгсөнтэй холбоотой байна. Бушийн хэлсэн үгс ердөө 6500 үгэнд эргэлддэг бол бусад ерөнхийлөгч нар дунджаар 11 000 үг хэрэглэдэг ажээ. Бага Буш магистрын зэргээс өөр ямар нэгэн эрдмийн цол зэрэг байхгүйгээс гадна оюун ухааны чадал шаардсан ямар нэгэн бүтээл туурвиагүй байна.

“Бушаас өмнөх бүх ерөнхийлөгч нар наанадаж нэг ном бичсэн бол бараг бүх ерөнхийлөгч их сургуульд сурч байх үедээ эсвэл албан тушаал ахихаасаа өмнө мэргэжлийнхээ чиглэлээрээ эрдэм шинжилгээний ажил бичиж байсан. Харин бага Бушийн хувьд өөрийнх нь чансаанд нөлөөлчихөөр ямар нэгэн нийтлэл эсвэл захиа байгаагүй. Тиймээс бид ерөнхийдөө түүний урьдаас бэлтгээгүй олны өмнө үг хэлэх тэмдэглэл дээр тулгуурлан дүгнэсэн” гэж доктор Ловенштайн ярьжээ.

Ерөнхийлөгч нарын IQ-гийн дундаж үзүүлэлт тухайн орнуудын хүн амын IQ-гийн дундаж түвшнээс дээгүүр байдаг байна.

Үүнээс үзвэл, ардчилсан орнуудын тэргүүн нарын IQ нь тухайн улсын хүн амын IQ-гийн дундаж үзүүлэлтээс 2,4 хувиар илүү байх ёстой гэж үзэж болно.

Тэгэхээр энэ үзүүлэлтийг дотооддоо зөвхөн удирдлагын хүрээнд ашиглаж болох юм. Харин олон улсын хүрээнд энэ нь үнэмлэхүй түвшинд байх ёстой. Учир нь олон улсын түвшинд янз бүрийн яриа хэлцээнд оролцохын тулд оюун ухааны харьцангуй өндөр түвшинтэй байх хэрэгтэй гэдэг нь мэдээж билээ.

Гэхдээ Америкийн хамгийн ухаантай ерөнхийлөгч нар хүртэл улс орноо удирдах үедээ бүтэлгүйтэж байжээ. Жишээлбэл,

1. Клинтон, IQ=182. Израилийн хувьд хохиролтой энхийн хэлэлцээ хийсэн.

2. Картер, IQ=175. Дэлхий дээр эмх журмыг алдагдуулсан. Шах Мухаммед Рис Пехлевиг аятолла Хомейноор сольсон нь энхийн үйл хэрэгт АНУ-ын хувьд төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгт маш их хөнөөлт хор уршиг тарьсан үйл явдал болжээ.

3. Кеннеди, IQ=174.

4. Никсон, IQ=155. Хариуцлагад татагдаж байсан

5. Рузвельт, IQ=147. Нийгмийн халамжийг төрд даатгаснаар Их хямралыг улам даамжруулсан.

6. Трумэн, IQ=132.

Хамгийн ухаантай ерөнхийлөгч нар хувь хүний үндсэн мөн чанарыг өөрчлөхийг оролдсоноороо дэлхий дахиныг хамгийн харамсалтай бөгөөд туйлын хэцүү байдалд хүргэж байв. Харин Рейган мэтийн оюун ухааны хувьд бусдаас төдийлөн ялгарч байгаагүй, амьдралын хар ухаанд суралцсан хүмүүс илүү ихийг бүтээн байгуулж байжээ.

Баячуудын дийлэнх нь өөрсдөд нь таалагддаг учраас чөлөөт байдлыг эрхэмлэдэг мэт дүр эсгэдгийг дурдах хэрэгтэй, энэ нь америк ойлголтоор бол асар их хөрөнгө чинээтэй либерал үзэлтнүүд сонгуульд ялах нь нэгэнт ойлгомжтой гэсэн үг юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.