Бяцхан Обамаг гей эр өсгөжээ
2012.03.10

Бяцхан Обамаг гей эр өсгөжээ


  • Тэрбээр “Барри жаахан байсан. Тиймээс би эмэгтэй хү¬ний хувцас өмссөн үедээ түүнд харагдахгүйг хичээдэг байлаа.
  • Нэг удаа цэргүүд түүнийг болон трансвестит най¬зуудыг нь зодож, нэгийг нь хөнөөжээ. Үүнээс хойш Эви өөрийн бэлгийн чиг ханд¬лагыг нуудаг болсон аж.

Америкийн Ерөн­хий­лөгч Барак Обамаг трансвестит хүн өсгөсөн гэнэ. Эл явдал Обамаг ээж, хойд эцэгтэйгээ Индонезид амьдарч байхад болжээ. Энэ талаар “The Jakarta Globe” сонинд бичжээ. Америкийн сэтгүүлчид Индонезиос АНУ-ын Ерөн­хийлөгч Барак Обамагийн асрагчийг олсон байна. Өд­гөө 66 настай Эви хэмээх энэ трансвестит эр арай ядан амь зууж амьдардаг бө­гөөд өөрийн бэлгийн чиг ханд­лагыг нууж явдаг аж.

Обамагийн ээж Индонезид амьдарч байхдаа 1969 онд Эвийг хөлсөлж авчээ. Эви хоол хийх авьяастай учраас тэднийд тогоочоор ажиллаж байгаад тун удалгүй найман настай Баракийг асардаг болсон байна. Тэр үед Ба­ракийг бүгд л “Барри” гэж дууддаг байсан гэнэ.

Эви Обамаг тоглуулж, зу­гаацуулахын зэрэгцээ сур­­­гуульд нь хүргэж өгч, авдаг байв. Зарим  орой  Эви эмэгтэй хүний хувцас өмсөөд, гадуур зугаалдаг байжээ. Гэхдээ түү­нийг ийм байдалтай бай­хыг бяцхан Обама огт харж бай­гаа­гүй хэмээн Эви баталж байна.

Тэрбээр “Барри жаахан бай­сан. Тиймээс би эмэгтэй хү­ний хувцас өмссөн үедээ түүнд харагдахгүйг хичээдэг байлаа. Гэхдээ тэр нэг удаа ээжийнх нь уруулын будгаар будаж байгааг ха­раад, барьж билээ” хэмээн ярьсан байна. Обамагийн гэр бүл ну­таг буцахад Эви найз за­луу­­гийндаа нүүж ирэв. Гэвч гурван жилийн да­раа тэд салж, Эви биеэ үнэлж амьд­рахаас өөр арга­гүй болжээ. “Би уг нь үйлч­лэг­чээр ажил­лахыг хүс­сэн боловч хэн ч намайг ажилд аваагүй. Тиймээс байр, хоолныхоо мөн­гийг тө­­лөхийн тулд ин­гэхээс өөр арга байгаагүй” хэмээн Эви ярьжээ.

Нэг удаа цэргүүд түү­нийг болон трансвестит най­зуудыг нь зодож, нэгийг нь хөнөөжээ. Үүнээс хойш Эви өөрийн бэлгийн чиг ханд­лагыг нуудаг болсон аж. Тэрбээр өдгөө өргөн жинс, цагаан футболк л өмсдөг болжээ. Эви борчуудын хо­роололд ядуу урцанд амь­дарч, хиртэй хувцас угаан амь зууж байна.

Эви өөрийнх нь асарч, хүмүүжүүлсэн хүн АНУ-ын Ерөнхийлөгч, дэлхийн хам­­­гийн нөлөө бүхий хүн болсныг хэрхэн мэдсэнээ ийн­­хүү дурсаж байна. Эви “Би нүдэндээ ч итгээгүй. Одоо хүмүүс намайг өөдгүй амь­тан хэмээн дуудах юм бол би шууд л “Гэхдээ би АНУ-ын Ерөнхийлөгчийн асрагч байсан хүн” гэж хэл­нэ” хэмээжээ. Дашрамд дурдахад, Цагаан ордон Барак Обама­гийн асрагчийн талаар ямар нэгэн тайлбар хэлэхээс тат­галзсан байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.