Путин Лениний хойд дүр гэж үү?
- Путины ээж хашаа цэвэрлэгч, талхны дэлгүүрт бараа хүлээн авагч, лабораторид шил угаагч гэх мэтийн ажил хийж байжээ.
Путин, Ленин хоёр хоорондоо тун төстэй аж. Тэдний олон адил шинжийг онцолжээ. Үүнд:
- Хоёулангийнх нь нэр таван үсгээс бүтжээ
- Хоёулаа Владимир гэдэг нэртэй
- Хоёулаа 170 см нуруутай
- Тун цэцэн багштай. Лениний багш-Плеханов, Путины багш Собчак. Гайхалтай нь багш нар нь шавиа засгийн эрхэнд гарсны дөнгөж дараахан өөд болцгоосон.
- Хоёулаа хувьсгалт өөрчлөлтийн дүнд удирдагч болсон. Гэхдээ өөрчлөлтийн хоёрдугаар үе шатанд гарч ирсэн. Ленин хоёрдугаар сарын алдарт хувьсгал ба Керенскийн дараа, Путин наймдугаар сарын үйл явдлын дараа ба Ельциний араас гарч ирсэн.
- Хоёулаа 47 насандаа төрийн тэргүүн болсон
- Хоёулаа Их сургуулийн хуулийн ангид сурсан
- Хоёулаа Петрбургт төрийн албанд зүтгэж эхлээд Москвад шилжин ирсэн
- Хоёулаа Германд олон жилийг өнгөрөөсөн
- Хоёулаа герман хэлээр маш сайн ярьдаг ба Германы тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байсан
- Путин, Ленин хоёр хоёулаа шар айрагт дуртай
Оросын ерөнхийлөгч байсан Путины өвөө нь Ленин болон Сталины хувийн тогоочоор ажиллаж байсан аж. Ер нь Путины хувийн амьдралыг хэн ч мэддэггүй, тэр бүү хэл барууны телевизийн агентлагууд ч түүний тухай ямар нэгэн мэдээлэлгүйгээ огт үгүйсгэдэггүй байсан. Энэ нь түүний КГБ-ийн офицер байсантай холбоотой байж ч мэдэх юм. Харин аав нь бүх насаараа Егоровын нэрэмжит вагоны үйлдвэрт мастераар ажилласан. Путины ээж хашаа цэвэрлэгч, талхны дэлгүүрт бараа хүлээн авагч, лабораторид шил угаагч гэх мэтийн ажил хийж байжээ.
Хайр дурлал
Путин оюутан байхдаа анхны хайртайгаа учирчээ. Сүйт хархүү, хүүхэн хоёрын хуримын костюм, даашинз, бөгж нь хүртэл бэлэн болчихоод байсан үед хуримаа гэнэт болиулсан гэдэг. Яагаад энэ хүүхнээс салж байгаагаа Путин ойр дотныхондоо ч хэлээгүй байна. Гэхдээ хүмүүсийн ярьж буйгаар ийнхүү хурим нь бүтэлгүйтсэнээс болж Путины сэтгэл ихэд хямарсан гэдэг. Уг нь тэр сэтгэл хөдлөлөө дарж чаддаг хүн.
Путин 30 настайдаа сая гэрлэжээ. Сүйт бүсгүй нь онгоцны үйлчлэгч ажилтай. Калининградад амьдардаг байв. /Путинтай гэрлэсэн хойноо Ленинградын их сургуулийн хуулийн ангийг төгссөн/ Энэ хүүхэнтэй анх танилцаж гурав хоног хамт байсныхаа дараа Путин түүнд утсаа орхиж, үнэхээр таалагдлаа гэж дурдсан нь тагнуулч офицерийн дагаж мөрдөх журмыг зөрчсөн хэрэг байлаа. З-4 сар уулзаж учирсныхаа дараа сэтгэлийн асар их хүч тэнхээтэй, “нүдэнд нэг их өртөөд баймгүй” энэ залуу түүний заяаны хань болохыг Людмила мэдэрсэн гэнэ. Гэхдээ Людмилагийн ярьснаар энэ залуутай суух хүртлээ гурван жил гаруй болзоонд гүйхэд хүрсэн гэжээ.