М.Энхболд дарга аливаад хүлээцтэй, тэвчээртэй, ноён нуруутай ханддаг
Монгол Улсын Шадар сайд, УИХ, Засгийн газрын гишүүн Миеэгомбын Энхболд
2012.04.19

М.Энхболд дарга аливаад хүлээцтэй, тэвчээртэй, ноён нуруутай ханддаг

Энэ удаагийн «Өглөөний хүн» буландаа Монгол Улсын Шадар сайд, УИХ, Засгийн газрын гишүүн Миеэгомбын Энхболдыг урьж оролцууллаа. Эрхэм хүндтэй зочин маань 1964 онд Улаанбаатар хотод төржээ. 1982 онд нийслэлийн арван жилийн нэгдүгээр дунд сургууль, 1987 онд Монгол Улсын- Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Тэрбээр өглөө 06:00 цагт босоод, эрүүл мэнддээ анхаарч, биеийн тамирын дас-гал хийдэг гэнэ. Түүний дараа өглөөнийхөө цайг уугаад, 07:30 цагт ажилдаа ирж, тухайн өдрийн өдөр тутмын сонинуудыг уншдаг байна.

М.Энхболд тэр бүр залуу хүнээс гараад байдаггүй хүлээцтэй, тэвчээртэй зан чанарыг өөртөө шингээсэн нэгэн.

Тэрбээр ажлын гараагаа Улаанбаатар хотын  АДХГЗ-ны харьяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар эхэлж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хүртлээ нийслэлтэй ажил, амьдралаа холбосон нэгэн. Энэ хугацаанд 1989-1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн, 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992-1996 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргын албыг тус тус хашжээ.

Түүний ажлын он жилүүд нийслэл хоттой салшгүй холбоотой. Нийслэлийн унаган иргэн тэрбээр хотын даргаар ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын шинэ өнгө төрхийг бий болгож өөрчлөлт, шинэчлэлт хийхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. М.Энхболд тэр бүр залуу хүнээс гараад байдаггүй хүлээцтэй, тэвчээртэй зан чанарыг өөртөө шингээсэн нэгэн. Энэ нь түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан он жилүүдэд харагдаж байсныг улстөрчид үнэлдэг.

 Зочин маань 2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт намын дарга, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар тус тус ажилласан. 2007 онд Монгол Улсын Шадар сайдаар томилогдож, УИХ-ын 2008 оны сонгуулиар Төв аймагт МАХН-аас нэр дэвшин төрийн түшээгээр сонгогдон ажиллаж байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагддаг. УИХ дахь Монгол-Европ, Монгол-Испани, Монгол-БНСУ, Монгол-Сингапур, Монгол-Франц, Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүн. Түүний хөдөлмөрийг төр, засгаас өндрөөс үнэлж, Алтан гадас одон, Монгол Улсын нийслэлийн Хүндэт иргэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнажээ. Зочин маань мэргэжил эзэмшсэн цагаасаа эхэлж улс эх орныхоо төлөө ихийг хийж бүтээсэн төдийгүй цаашид ч хийж бүтээх ажил нь ундарсаар байна гэдгийг хэлж байсан юм. Мөн манай сониноор дамжуулан Монголынхоо нийт ард иргэдэд сайн сайхан бүхнийг хүссэнийг уламжилъя.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.