Гэрт нь авсан гэрэл зураг УИХ-ын гишүүн Я.Батсуурийнд зочиллоо
2012.04.04

Гэрт нь авсан гэрэл зураг УИХ-ын гишүүн Я.Батсуурийнд зочиллоо

“Гэрт нь авсан гэрэл зураг” булан энэ удаа УИХ-ын гишүүн Я.Батсуурийнд зочиллоо. Гадаадад улс орноо төлөөлөн амар тайван байх ажлаа улстөрч гэх хэрүүлээр дүүрэн хэцүүхэн албаар солисон энэ эрхэмийнх хотын төвд таван өрөө тохилог сууцанд амьдардаг юм билээ. Манай сурвалжлах хэсгийг эдний гэрт очиход, Я.Батсуурь гишүүн гэргий Н.Энхцэцэг болон гурван хүүхдийхнээ хамт биднийг элэгсэг, дотноор хүлээн авсан юм.Тайландад Элчин сайдаар ажиллаж байсан болоод ч тэр үү эдний гэр хүрэн бор өнгө давамгайлсан Тайланд маягийн тавилгаар тохижсон юм билээ. Гэрийн эзэн Я.Батсуурь манай улсын бодлоготойгоор бэлтгэсэн мэргэжлийн цөөн дипломатчдын нэг.

Гадаад явдлын яамны Консулын газарт туслах ажилтан, Улаан Үүд, Австрали, Америк, Тайланд гэх мэтээр гэрийн эзэн энд тэнд томилогдон ажиллаж байсан тул эднийх мөнхийн нүүдэлтэй амьдарсан гэнэ. Нийт 20 орчим удаа нүүдэл, суудал хийсэн гэж байлаа. Одоогийн амьдарч байгаа энэ байранд хамгийн удаан буюу гурван жил болж байгаа юм байна. “Ингэж олон оронд амьдрах олон талын давуу талтай ч нөгөө талаар эрүүл мэндэд их халтай байдаг. Бид хэд эндээ ирэхээр нэг хэсэг ханиад томуу тусаад болж өгдөггүй юм.Манай охин одоо болтол хувцасаа тохируулж сурахгүй хэцүүдэж байгаа. Өглөөгүүр сэрүүхэн байна гээд дулаалаад гардаг. Гэтэл өдөр нь халууцаад хувцасаа тохируулахад хэцүү юм гээд л яваа. Би өмнө нь жилийн нэг л улиралтай байвал амар гэж боддог байсан. Гэтэл Тайландад очиж амьдрахад нэг бол гадаа бороо орно.

Бусад үед нэгэн хэвийн бүгчим халуун байдал нь их уйдааж билээ” гэх зэргээр найрсагаар бидэнтэй яриа өрнүүлж, цайны ширээний ард тухалсан юм. Я.Батсуурь гишүүний том хүү Б.Мөнхдэлгэр уул уурхайн компанид ажилладаг завгүй нэгэн гэсэн. Аавыгаа дөнгөж ажилд орж байхад төрсөн болохоор их хэрсүү, ухаалаг нэгэн шиг харагдсан. Харин дунд охин Б.Мөнхчимэг нь Аялал жуулчлал, зочид буудлын мэргэжилтэй, бага хүү Мөнхбаяр нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд аавынхаа мэргэжлээр суралцаж байгаа ажээ. Я.Батсуурь гишүүний хүүхдүүд их төлөв, даруу элэгсэг хүмүүс шиг санагдсан. Аавынхаа мэргэжлийн онцлогийг дагаад байнга нүүдэл суудал хийж, нэг улсаас нөгөө улс руу шилжин амьдарч байсан болохоор сургууль, соёлын асуудал дээр багагүй гомдолтой явдаг гэсэн. Учир нь арай гэж анги хамт олон болоод ирэхээр улс орон дамнаад нүүгээд явчихдаг. Иймээс найз, нөхдийн хүрээлэл маань хэцүүд лээ гэдэг гэнэ.

Ийм шалтгаанаар бага хүү нь арван жилээ Монголдоо ирж төгссөн гэсэн. Энэ нөлөөлөл гэрийн эзэнд ч тохиолдож гадаадын улс оронд олон жил ажиллаж амьдарсан гишүүн маань монгол орноороо нэг их аялаж үзээгүй гэсэн.Удахгүй эх орноо тойрох том аялал зохион байгуулна гэж байлаа. Эндээс бидний яриа Я.Батсуурь гишүүний ажил хөдөлмөрийн талаархи дурсамж руу орсон юм. Улс орны эдийн засаг хүнд байсан 1990-ээд оны үед Улаан-Үдэд консулын газар байгуулах даалгавар авч, жолоочийн хамтаар томилолт авч ажиллаж байсан тэр өдрүүдэд багагүй бэрхшээлүүдтэй тулгардаг байсан гэнэ. Дэлгүүрийн лангуу хоосон, картын бараагаар өл залгадаг байсан тэр үед Улаан-Үдэд хүнс хомс тул Монголоос гурил будаагаа зөөх үе ч байдаг байсан гэнэ. Энэ үед манай иргэд гадаадад чөлөөтэй зорчих эрхтэй болж хамгийн түрүүнд эрхээ эдлэн Эрээн, Улаан-Үд рүү бөөн бөөнөөр зорчин наймаа хийж эхэлсэн. Энэ хэрээр дээрэмдүүлэх, бичиг баримтаа үрэгдүүлэх, амь насаа алдах зэрэг хэрэг зөрчил тасардаггүй байсан гэж байлаа.

Я.Батсуурь: Монголын залуус бүгд дээд боловсролтой болох хэрэгтэй

Энэ үеэр Я.Батсуурь гишүүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Та олон жил гадаадын улс оронд амьдарсан. Монголчууд амьдрахад хамгийн тохиромжтой улс гэвэл аль улсыг нэрлэх вэ?


-Бүгдээрээ л сайхан. Гэхдээ арай сэтгэлд ойр, манай улстай уур амьсгал энэ тэр нь төстэй санагддаг улс Австрали. Монгол маягийн уур амьсгал, мал аж ахуй хөгжсөн байгалийн бүтэц манай улстай их төстэй.

-Энэ улсад очоод үзвэл зүгээр санагддаг гэж хүмүүст зөвлөвөл ямар улсуудыг нэрлэх вэ?


-Азийн соёлтой танилцья гэвэл Энэтхэг. Егит бол Арабын орнуудын том төлөөлөл. Европ гэвэл Итали, Франц гээд өрнийн соёлын гол төлөөлөл мөн. АНУ бол орчин цагийн соёл, хэв маяг.

-УИХ-д сууж байх бүрэн эрхийнхээ хугацаанд танд үүнийг л өөрчлөх юмсан гэж боддог зүйл байдаг байх. Тийм зүйлийн талаар ярибал?


-Хоёр чухал зорилт байна. Авлига, хээл хахууль, шударга бус байдлыг зогсоож, шударга ёсыг тогтоох асуудал. Энэ зүйл Монгол Улсын хөгжлийг зулгааж, нэр хүндийг унагаж байна. Дараа нь эдийн засгийн хөгжлийн зөв бодлогыг тодорхойлж, уул уурхайгаас орж ирж байгаа баялагийг зөв хуваарилж, жинхэнэ улс орныг хөгжүүлэх салбар руу зарцуулах хэрэгтэй. Мөнгө олоод байдаг. Тэгсэн хэрнээ мөнгөө зөв зарцуулж чадахгүй бол юунд хүрдэгийг бусад улс орны жишээ харуулж байна. Энэ хоёр зорилтыг хангахын төлөө ажиллана. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид ядуу байсны гайгаар ашиг орлого олохын төлөө л явж ирсэн. Одоо бол ашиг орлого олж байгаа үед зөв бодлого чухал.

-Таны хувьд Монгол Улсын аюулгүй байдлын хамгийн эмзэг зүйл юу вэ?


-Хөрш орнуудаасаа хэт хамааралтай байдал л санаа зовоож байна. Аль болох энэ хамаарлыг багасгаж, гурав дахь хөршийн харилцааг өргөжүүлэх, өөрсдөө бие даасан эдийн засгийн аюулгүй байдлын баталгаатай болох асуудал л чухлаар тавигдаж байна.-Танд ямар нэг хувийн бизнес байдаг бил үү?-Яг надад бол байхгүй. Харин манай том хүү уул уурхайн нэг компанид ажиллаж байна. Гэр бүлийн хүн маань одоо бяцхан бизнес эрхэлж эхлэж байгаа. Одоогоор эхлэж байгаа учраас дэлгэрэнгүй ярихгүй гэнэ.

-“Шагайн харвааны холбоо”-гоор ойрын үед сонин сайхан юу байна вэ?


-Манай холбоо 20 жилийн хугацаанд хөгжсөн. Бид шагайн харвааг “ЮНЕСКО”-гын соёлын өвд бүртгүүлэхээр энэ жил материалаа бүрдүүлж өгсөн. Ирэх ондоо багтаад бүртгүүлчихвэл манай холбооны ойрын үеийн их том зорилт биелэнэ.

-Шагайн харвааг гадаадын иргэд их сонирхдог юм шиг ажиглагддаг?


-Европ, Белги, Франц, Америкт байгаа монголчууд бидэнтэй холбогдож амьдарч байгаа газрынхаа хүүхэд залууст энэ спортыг таниулж, дугуйлан хичээллүүлдэг.

-Гишүүдийн дунд таниас өөр харвадаг хүн бий юу?


-Байхгүй. Уг нь Ерөнхий сайд С.Батболд харваж байсан юм. Ерөнхий сайдын өвөө Дамдин гэж Дорнод аймагт их сайн харвадаг хүн байсан. С.Батболдын ах нар нь их сайн харвадаг. Нэг ах нь надтай хамт харвадаг байлаа. Ах нар нь С.Батболд бага байхдаа шагай харвадаг байсан гэж яридаг юм. Өөрөө одоо бараг түүнийгээ санадаггүй гэсэн.

-Ерөнхий сайдын нууц авъяас байх нь байна шүү дээ?


-Тэднийх удмаараа их сайн шагай харавдаг. Зун шагайн дээр Төрийн гурван өндөрлөг харавхад С.Батболд ганцаараа онож байгаа биз. Энэ нь багадаа харваж байсны шинж.

-Аливаа улс орныг залуус нь хөгжүүлдэг гэдэг. Та одоогийн монголын залуус ямар төвшинд байна гэж хардаг вэ. Тэдэнд хэлэх зөвлөмж юу байна вэ?


-Үнэхээр улс орны ирээдүйг манай залуус авч явна. Тиймээс залуучуудад өндөр боловсрол олгох талаас төр засгаас анхааран ажиллаж байна. Оюутнуудыг цалинтай болгож, дээд сургуулиудын санхүүжилтийг төрөөс олгож байгаа. Ийм боломж олгож байгаа болохоор залуус маань хичээх хэрэгтэй. Миний бодлоор залуус орчин үеийн боловсрол эзэмшихийн тулд хоёр зүйлийг анхаарах шаардлагатай. Юун түрүүнд гадаад хэл сурах шаардлагатай. Зөвхөн монгол хэл дээрээ мэдээлэл олж авбал, маш хомс сангаас мэдээлэл авна. Өнөөдөр манай залуус англи хэл сурахаас өөр замгүй болсон. Англи хэл гэдэг одоо мэргэжил биш, боловсрол эзэмших хэрэгсэл болж байна. Дээр нь интернет, мэдээллийн технологийг сайн ашиглаж чадвал ямар ч мэдээлэл олох боломжтой болсон. Энэ хоёрыг эзэмшиж байж хүн сурч байгаа мэргэжилдээ амжилт гаргах боломжтой. Сайн мэргэжил эзэмших боломжийг нээж өгөх учраас анхаарах ёстой. Ер нь манай залуучууд аль болох бүгдээрээ дээд боловсрол эзэмших хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг огцом, тэсрэлт маягаар хөгжих гэж байна. Үүнээс шалтгаалан маш олон ажлын байр гарч, эдийн засгийн өсөлтийг дагаж хөгжил ирнэ. Өнөөдөр 300 сая хүнтэй Америк өчнөөн хар ажилтан гадаадаас авч ажиллуулж байна. Гэтэл гурван сая хүрэхгүй монголчууд тэр олон ажлын байранд ажиллах уу. Үүний оронд оюуны хөдөлмөрөөрөө өсөж байгаа эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Хүссэн хүсээгүй биеийн хүчний ажлаа гадныханаар хийлгэх авах шаардлага үүснэ шүү.

2011 оны 10-р сарын 13. 12:40

Гэрт нь авсан гэрэл зураг УИХ-ын гишүүн Я.Батсуурийнд зочиллоо

“Гэрт нь авсан гэрэл зураг” булан энэ удаа УИХ-ын гишүүн Я.Батсуурийнд зочиллоо. Гадаадад улс орноо төлөөлөн амар тайван байх ажлаа улстөрч гэх хэрүүлээр дүүрэн хэцүүхэн албаар солисон энэ эрхэмийнх хотын төвд таван өрөө тохилог сууцанд амьдардаг юм билээ. Манай сурвалжлах хэсгийг эдний гэрт очиход, Я.Батсуурь гишүүн гэргий Н.Энхцэцэг болон гурван хүүхдийхнээ хамт биднийг элэгсэг, дотноор хүлээн авсан юм.

Тайландад Элчин сайдаар ажиллаж байсан болоод ч тэр үү эдний гэр хүрэн бор өнгө давамгайлсан Тайланд маягийн тавилгаар тохижсон юм билээ. Гэрийн эзэн Я.Батсуурь манай улсын бодлоготойгоор бэлтгэсэн мэргэжлийн цөөн дипломатчдын нэг. Гадаад явдлын яамны Консулын газарт туслах ажилтан, Улаан Үүд, Австрали, Америк, Тайланд гэх мэтээр гэрийн эзэн энд тэнд томилогдон ажиллаж байсан тул эднийх мөнхийн нүүдэлтэй амьдарсан гэнэ. Нийт 20 орчим удаа нүүдэл, суудал хийсэн гэж байлаа. Одоогийн амьдарч байгаа энэ байранд хамгийн удаан буюу гурван жил болж байгаа юм байна. “Ингэж олон оронд амьдрах олон талын давуу талтай ч нөгөө талаар эрүүл мэндэд их халтай байдаг. Бид хэд эндээ ирэхээр нэг хэсэг ханиад томуу тусаад болж өгдөггүй юм.

Манай охин одоо болтол хувцасаа тохируулж сурахгүй хэцүүдэж байгаа. Өглөөгүүр сэрүүхэн байна гээд дулаалаад гардаг. Гэтэл өдөр нь халууцаад хувцасаа тохируулахад хэцүү юм гээд л яваа. Би өмнө нь жилийн нэг л улиралтай байвал амар гэж боддог байсан. Гэтэл Тайландад очиж амьдрахад нэг бол гадаа бороо орно. Бусад үед нэгэн хэвийн бүгчим халуун байдал нь их уйдааж билээ” гэх зэргээр найрсагаар бидэнтэй яриа өрнүүлж, цайны ширээний ард тухалсан юм. Я.Батсуурь гишүүний том хүү Б.Мөнхдэлгэр уул уурхайн компанид ажилладаг завгүй нэгэн гэсэн. Аавыгаа дөнгөж ажилд орж байхад төрсөн болохоор их хэрсүү, ухаалаг нэгэн шиг харагдсан. Харин дунд охин Б.Мөнхчимэг нь Аялал жуулчлал, зочид буудлын мэргэжилтэй, бага хүү Мөнхбаяр нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд аавынхаа мэргэжлээр суралцаж байгаа ажээ. Я.Батсуурь гишүүний хүүхдүүд их төлөв, даруу элэгсэг хүмүүс шиг санагдсан. Аавынхаа мэргэжлийн онцлогийг дагаад байнга нүүдэл суудал хийж, нэг улсаас нөгөө улс руу шилжин амьдарч байсан болохоор сургууль, соёлын асуудал дээр багагүй гомдолтой явдаг гэсэн. Учир нь арай гэж анги хамт олон болоод ирэхээр  улс орон дамнаад нүүгээд явчихдаг. Иймээс найз, нөхдийн хүрээлэл маань хэцүүд лээ гэдэг гэнэ. Ийм шалтгаанаар бага хүү нь арван жилээ Монголдоо ирж төгссөн гэсэн. Энэ нөлөөлөл гэрийн эзэнд ч тохиолдож гадаадын улс оронд олон жил ажиллаж амьдарсан гишүүн маань монгол орноороо нэг их аялаж үзээгүй гэсэн.

Удахгүй эх орноо тойрох том аялал зохион байгуулна гэж байлаа. Эндээс бидний яриа Я.Батсуурь гишүүний ажил хөдөлмөрийн талаархи дурсамж руу орсон юм. Улс орны эдийн засаг хүнд байсан 1990-ээд оны үед Улаан-Үдэд консулын газар байгуулах даалгавар авч, жолоочийн хамтаар томилолт авч ажиллаж  байсан тэр өдрүүдэд багагүй бэрхшээлүүдтэй тулгардаг байсан гэнэ. Дэлгүүрийн лангуу хоосон, картын бараагаар өл залгадаг байсан тэр үед Улаан-Үдэд хүнс хомс тул Монголоос гурил будаагаа зөөх үе ч байдаг байсан гэнэ. Энэ үед манай иргэд гадаадад чөлөөтэй зорчих эрхтэй болж хамгийн түрүүнд эрхээ эдлэн Эрээн, Улаан-Үд рүү бөөн бөөнөөр зорчин наймаа хийж эхэлсэн. Энэ хэрээр дээрэмдүүлэх, бичиг баримтаа үрэгдүүлэх, амь насаа алдах зэрэг хэрэг зөрчил тасардаггүй байсан гэж байлаа.

Я.Батсуурь: Монголын залуус бүгд дээд боловсролтой болох хэрэгтэй

Энэ үеэр Я.Батсуурь гишүүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Та олон жил гадаадын улс оронд амьдарсан. Монголчууд амьдрахад хамгийн тохиромжтой улс гэвэл аль улсыг нэрлэх вэ?

-Бүгдээрээ л сайхан. Гэхдээ арай сэтгэлд ойр, манай улстай уур амьсгал энэ тэр нь төстэй санагддаг улс Австрали. Монгол маягийн уур амьсгал, мал аж ахуй хөгжсөн байгалийн бүтэц манай улстай их төстэй.

-Энэ улсад очоод үзвэл зүгээр санагддаг гэж хүмүүст зөвлөвөл ямар улсуудыг нэрлэх вэ?

-Азийн соёлтой танилцья гэвэл Энэтхэг. Егит бол Арабын орнуудын том төлөөлөл. Европ гэвэл Итали, Франц гээд өрнийн соёлын гол төлөөлөл мөн. АНУ бол орчин цагийн соёл, хэв маяг.

-УИХ-д сууж байх бүрэн эрхийнхээ хугацаанд танд үүнийг л өөрчлөх юмсан гэж боддог зүйл байдаг байх. Тийм зүйлийн талаар ярибал?

-Хоёр чухал зорилт байна. Авлига, хээл хахууль, шударга бус байдлыг зогсоож, шударга ёсыг тогтоох асуудал. Энэ зүйл Монгол Улсын хөгжлийг зулгааж, нэр хүндийг унагаж байна. Дараа нь эдийн засгийн хөгжлийн зөв бодлогыг тодорхойлж, уул уурхайгаас орж ирж байгаа баялагийг зөв хуваарилж, жинхэнэ улс орныг хөгжүүлэх салбар руу зарцуулах хэрэгтэй. Мөнгө олоод байдаг. Тэгсэн хэрнээ мөнгөө зөв зарцуулж чадахгүй бол юунд хүрдэгийг бусад улс орны жишээ харуулж байна. Энэ хоёр зорилтыг хангахын төлөө ажиллана. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид ядуу байсны гайгаар ашиг орлого олохын төлөө л явж ирсэн. Одоо бол ашиг орлого олж байгаа үед зөв бодлого чухал.

-Таны хувьд Монгол Улсын аюулгүй байдлын хамгийн эмзэг зүйл юу вэ?

-Хөрш орнуудаасаа хэт хамааралтай байдал л санаа зовоож байна. Аль болох энэ хамаарлыг багасгаж, гурав дахь хөршийн харилцааг өргөжүүлэх, өөрсдөө бие даасан эдийн засгийн аюулгүй байдлын баталгаатай болох асуудал л чухлаар тавигдаж байна.

-Танд ямар нэг хувийн бизнес байдаг бил үү?

-Яг надад бол байхгүй. Харин манай том хүү уул уурхайн нэг компанид ажиллаж байна. Гэр бүлийн хүн маань одоо бяцхан бизнес эрхэлж эхлэж байгаа. Одоогоор эхлэж байгаа учраас дэлгэрэнгүй ярихгүй гэнэ.

-“Шагайн харвааны холбоо”-гоор ойрын үед сонин сайхан юу байна вэ?

-Манай холбоо 20 жилийн хугацаанд хөгжсөн. Бид шагайн харвааг “ЮНЕСКО”-гын соёлын өвд бүртгүүлэхээр энэ жил материалаа бүрдүүлж өгсөн. Ирэх ондоо багтаад бүртгүүлчихвэл манай холбооны ойрын үеийн их том зорилт биелэнэ.

-Шагайн харвааг гадаадын иргэд их сонирхдог юм шиг ажиглагддаг?

-Европ, Белги, Франц, Америкт байгаа монголчууд бидэнтэй холбогдож амьдарч байгаа газрынхаа хүүхэд залууст энэ спортыг таниулж, дугуйлан хичээллүүлдэг.

-Гишүүдийн дунд таниас өөр харвадаг хүн бий юу?

-Байхгүй. Уг нь Ерөнхий сайд С.Батболд харваж байсан юм. Ерөнхий сайдын өвөө Дамдин гэж  Дорнод аймагт их сайн харвадаг хүн байсан. С.Батболдын ах нар нь их сайн харвадаг. Нэг ах нь надтай хамт харвадаг байлаа. Ах нар нь С.Батболд бага байхдаа шагай харвадаг байсан гэж яридаг юм. Өөрөө одоо бараг түүнийгээ санадаггүй гэсэн.

-Ерөнхий сайдын нууц авъяас байх нь байна шүү дээ?

-Тэднийх удмаараа их сайн шагай харавдаг. Зун шагайн дээр Төрийн гурван өндөрлөг харавхад С.Батболд ганцаараа онож байгаа биз. Энэ нь багадаа харваж байсны шинж.

-Аливаа улс орныг залуус нь хөгжүүлдэг гэдэг. Та одоогийн монголын залуус ямар төвшинд байна гэж хардаг вэ. Тэдэнд хэлэх зөвлөмж юу байна вэ?

-Үнэхээр улс орны ирээдүйг манай залуус авч явна. Тиймээс залуучуудад өндөр боловсрол олгох талаас төр засгаас анхааран ажиллаж байна. Оюутнуудыг цалинтай болгож, дээд сургуулиудын санхүүжилтийг төрөөс олгож байгаа. Ийм боломж олгож байгаа болохоор залуус маань хичээх хэрэгтэй. Миний бодлоор залуус орчин үеийн боловсрол эзэмшихийн тулд хоёр зүйлийг анхаарах шаардлагатай. Юун түрүүнд гадаад хэл сурах шаардлагатай. Зөвхөн монгол хэл дээрээ мэдээлэл олж авбал, маш хомс сангаас мэдээлэл авна. Өнөөдөр манай залуус англи хэл сурахаас өөр замгүй болсон. Англи хэл гэдэг одоо мэргэжил биш, боловсрол эзэмших хэрэгсэл болж байна. Дээр нь интернет, мэдээллийн технологийг сайн ашиглаж чадвал ямар ч мэдээлэл олох боломжтой болсон. Энэ хоёрыг эзэмшиж байж хүн сурч байгаа мэргэжилдээ амжилт гаргах боломжтой. Сайн мэргэжил эзэмших боломжийг нээж өгөх учраас анхаарах ёстой. Ер нь манай залуучууд аль болох бүгдээрээ дээд боловсрол эзэмших хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг огцом, тэсрэлт маягаар хөгжих гэж байна. Үүнээс шалтгаалан маш олон ажлын байр гарч, эдийн засгийн өсөлтийг дагаж хөгжил ирнэ. Өнөөдөр 300 сая хүнтэй Америк өчнөөн хар ажилтан гадаадаас авч ажиллуулж байна. Гэтэл гурван сая хүрэхгүй монголчууд тэр олон ажлын байранд ажиллах уу. Үүний оронд оюуны хөдөлмөрөөрөө өсөж байгаа эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Хүссэн хүсээгүй биеийн хүчний ажлаа гадныханаар хийлгэх авах шаардлага үүснэ шүү.

Энд хүрээд бидний сурвалжлага өндөрлөсөн юм.

С.Энхзаяа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.