Ц.Дашдорж сайд, Р.Абрамович хоёрын үрчлээ
2012.05.01

Ц.Дашдорж сайд, Р.Абрамович хоёрын үрчлээ

Холливудын оддын хамгийн их айдаг зүйл нь үрчлээ болохыг уншигч та мэдэх үү. Ганцхан тэд ч биш олон хүн үрчлээнээс айдаг. Манайд ч гэсэн УИХ-ын гишүүдээс эхлээд үрчлээнээс салах гэж хэдэн зуун мянгаар нь харамгүй мөнгөө хайрладаг хүмүүс олон. Гэтэл бас үрчлээг асуудал гэж боддоггүй нэгэн ч бий. Ингэхэд үрчлээ юунаас үүсдэг юм бол. Эхний шалтгаан нь тухайн хүний удамтай холбоотой юм байна. Харин хоёр дахь нь хамгийн гол буюу үндсэн шалтгаан. Хүн хэр их бодож, сэтгэж ажиллана тэр хэрээр духанд нь үрчлээ нэмэгддэгийг эрдэмтэн, судлаачид тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний амьдралын хэв маяг, гениэс хамаардаг гэсэн үг. ОХУ байтугай дэлхийд толгой цохисон баячуудын нэг Роман Абрамовичыг санаж байна уу. Сахлаа хусах тун чиг дургүй түүний гол имиж нь духан дээрх үрчлээ гэх юм билээ.

Амьдралаа тэгээс эхлүүлж, асар их эд хөрөнгөтэй болсон түүнийг алдарт “Челси” багийн эзэн гэдгээр нь бид мэднэ. Тэгвэл манайд түүнтэй адил цаг наргүй ажиллаж хөдөлмөрлөдөг эрхэм хэр олон бол. ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржоос өөр товлож хэлэх хүн үгүй юм аа.

Нөгөө талаар тэрбумтан, сайд хоёрын үрчлээ ихэр мэт адилхан ажээ.

Сайдын духанд нь дүүрэн байх үрчлээсийг харахад хэр их бодож, сэтгэж ажилладгийн илрэл гэлтэй. Сонирхуулахад, Ц.Дашдорж сайд “Челси”-гийн фен бөгөөд Аваргуудын лигийн хагас шигшээд “Барселона”-г хожиж, аваргын төлөө үлдсэнд тун ч баяртай байгаа гэнэ шүү.