Ж.Батсуурь: Элстэй толгодоо санаад нутагтаа ирсэн
УИХ-ын гишүүнийх гэхээр Зайсан хавьцаа хувийн байшинд амьдардаг болов уу гэсэн бодлыг минь эсрэгээр эргүүлэв. Учир нь тэрээр Кёкүшю цамхгийн ойролцоох нэгэн орон сууцны дөрвөн өрөө байрандаа биднийг угтав. Аймгийнх нь телевизээс хөрөг нэвтрүүлэг бэлтгэхээр мөн л сэтгүүлчид ирчихсэн, хөл ихтэй байлаа. Ж.Батсуурь гишүүн гал тогооны ажилд муугүй бололтой. Бараг Тогтож суухгүй, гал тогооны өрөөндөө байсхийгээд л ороод энэ тэрийг хийлцэнэ. Учрыг асуувал биднийг ирнэ гээд говийнхны алдартай борцтой, будаатай цайгаа өөрөө бэлтгэж байгаа гэнэ. Түүний гэргий Д.Гэрэл "Би хотод өссөн болохоор сүүтэй цайн дээр мах хийгээд иддэг ямар хачин юм гэж анх боддог байлаа. Одоо ч бүр дасчихсан, манай хүн ч амралтын өдрөөр энэ цайгаа өөрөө хийж уухгүй бол амарсан болдоггүй юм шиг байгаа юм" гэнэ. Түүний энэ үгс хань нь төрийн хүн гээд буйданд шигдээд байдаггүйг товчхон хэлээд өгчхөв. Ж.Батсуурь гишүүн гэргийтэйгээ хоёулаа амьдардаг аж. Хүүгийнх нь тусдаа гарчихсан. амралтын өдрөөр ганц ач нь өвөө эмээдээ эрхлэх гээл ирчихсэн байгаа аж. Борцтой цайг оочлонгоо өмнөх өдөр нь чуулганы хуралдаан шөнө болтол үргэлжлээд үүрээр ирснээ дуулгасаар бидэнтэй яриа дэлгэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 1960 оны арваннэгдүгээр сард Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Гурван баянгийн хөндийд төржээ. Хоёр эгчтэй, долоон эрэгтэй хүүхдийн том нь учраас зуны амралтаар хөдөө гэртээ очиж мал маллаж, аав ээждээ тусална. 1978 онд аравдугаар ангиа төгсөх жил нь хотоос тусгай комисс очиж бүх төгсөгчдийг сурлагаар нь жагсаахад Ж.Батсуурь хоёрдугаарт бичигджээ. Багаасаа эмч болно гэж мөрөөддөг байсан тэрээр Чехословак улсад барилгын инженерээр суралцах хуваарь сонгосон байна. Тэр үед хүүхэд бүрийн мөрөөдөл болсон гадаадад сурах боломж таарсан учраас нүд тайлж, юм үзэх сонирхолдоо хөтлөгдөж, бас ч ангийн багш нь эөвлөсөн учраас Праг хотыг зорьсон байна. Энэ сонголтоо ч буруу гэж боддоггүй аж. "Өнөөдрийг хүртэл туулж өнгөрүүлсэн амьдралдаа надад харамсаж, аддаа гаргасан гэж бодож явдаг зүйл Эайдаггүй. Эргэж харамсахааргүй амьдарна гэдэг амьдралын утга учир гэдэгт итгэдэг" хэмээн ярьсан юм. Чехэд сургууль төгс ч ирсэн залуу бОловсон хүчнийг тэр үеийн МАХН-ын төв хороо Боловсролын яаманд шилжүүлээд, тэндээсээ МУИС-ийн бүрэлдэхүүн Политехникийн дээд сургуульд багшаар хуваарилжээ.Сургуульдаа багшаас дэд захирал хүртэл дэвшсэн тэрээр нэг л өдөр Чехэд докторантурт суралцахаар дахин эрдмийн мөр хөөхөөр шийдсэн нь 1994 он байлаа. "Гишүүд одоо л докторт сурах тухай ярьж байна. Би тэднийг бодоход олон жилийн өмнө өөрөө сураад. Хамгаалчихсан хүн" хэмээн бас ч өөрөөрөө багахан бахархаад амжсан шүү"
-Таныг доктор хамгаалаадирсэн 1998 онд Монголд амьдрал бас л хүнд байсан. Тэр үед танд Чехэд үлдээд ажиллаж амьдаръя гэсэн бодол төрж байсан уу?
-Олон хүн надад тэгж зөвлөж байсан. Би дипломоо дөнгөж аваад учиргүй их яараад л долоо хоногийн дараа Монголдоо хүрээд ирсэн. Яагаад ч юм элстэй намхан бор толгодоо санаад байдаг юм. Ер нь Монголоо гэсэн сэтгэл минь намайг тэнд удаан байлгаагүй. Хүн бүр цалин багатай, амьдралын хангамж тааруу гээд Монголдоо очихгүй бол хэн улс орноо хөгжүүлэх юм бэ. Мэдээж Чех миний хувьд эх орноос минь өөрцгүй сайхан газар. Тэнд би олон зүйл сурсан, мэдсэн. Сургуулиа төгсөөд ч сайхан ажилд орох боломж ханалттай байсан. Гэхдээ нутгаа их санасан, дээр нь хүн сайхан амьдрах тийм сайхан бүтээн байгуулалтыг бид хийхгүй, би оролцохгүй юм бол хэн хийх юм бэ гэж бодсон. Тэгээд ч би Монголдоо өртэй хүн. Праг, Улаанбаатар яагаад ийм их ялгаатай байх ёстой юм бэ гэж би өөрөөсөө асуусан. Энэ ялгааг арилсан цагт би жаахан ч гэсэн санаа амрах байх.
-Ирээд яасан бэ?
-Намайг ирэхэд нийгэм нэлээн өөр болчихсон, заавал би сургуульдаа багшлах албагүй болчихсон байлаа. Тэр үед Улаан-баатар усны аж ахуйн компанийг дүү нартайгаа нийлж байгаад хувьцаагаар нь авсан. Ирээд гүйцэтгэх захирлаар нь ажилласан.
-Таныг бизнес хийдэгбайсан гэж сонссон.Хэзээбизнесэээхлүүлсэн юм бэ?
-Эрт шүү дээ. 1990 онд нийгэм солигдоход цалин хангамж амьдралд хүрэлцэхээ больсон. Би айлын долоон эрэгтэйгийн том нь учраас багаасаа хариуцлагаа ойлгосон. Тэр үед Эрээнээс гахай зөөдөг болж, Эрээн, Улаанбаатар, Москва хооронд наймаа хийдэг байлаа. Дараа хөдөө амьдарч байсны хувьд үйлдвэрүүдэд түүхий эд мах, ноос, ноолуур их бэлдэж, боловсруулах үйлдвэрүүдэд өгдөг болсон. Торгон савхи, "наап" гэж анх гарч байхад боловсруулсан арьсыг үйлдвэрээс худалдаж аваад савхин цамц, дээл оёж зардаг байлаа.
-"Эзэнгүй айл" кинон дээр гардаг шиг санагдчихлаа?
-Тэр бол яг л бодит амьдралыг харуулсан кино шүү дээ. Дараа нь тарваганы түүхий арьс худалдаж аваад элдээд зардаг болсон. Хамгийн том наймаа гэвэл би Чех явахдаа эндээс цагаан ултай хоёр гутал авч явсан юм. Тэр үед дөрөө даах гутал ховор. "Малчин" нэвтрүүлгээр тийм гутал хэрэгтэй тухай мэдээлэл гараад, би тэрнээс нь санаа аваад Чехийн нэг гутлын үйлдвэртэй хамтраад монголчуудад таарсан гутал захиалсан. Тэгээд " Говь " үйлдвэрийнхэнтэй ярьж байгаад санхүүжилтээ босгоод 20 тоннын таван чинглэгээр авчирч зарж байлаа. "Говь" үйлдвэрт ч, надад ч өгөөжөө өгсөн. Гэхдээ дахиж гутлын бизнес хийгээгүй.
-Одоо ямар бизнестэй вэ?
-Одоо бол бизнесгүй. Тэгээд л 2000 онд Дорно говь аймгийн Засаг даргаар ажиллах болсон. Монгол улсаа хөгжүүлэхэд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэж мөрөөдөж, бодож явсан хүнд бүхэл бүтэн аймгийн дарга болно гэдэг бол маш том боломж, байсан.
-Бодож, хийе гэж мөрөөдөж явсан ажлуудаа та санасандаа хүртэл хийж чадсан уу?
-Би Дорноговь аймгийн Засаг даргаар ажилласан найман жилдээ чадлынхаа хэрээр ажилласан. Үүнийг ч нутгийнхан маань мэддэг, ойлгодог учраас 2008 онд надад итгэл хүлээлгэсэн байх.
-Энэхугацаандхийсэн ажлуудаас тань Ж.Батсуурь гэдэг хүнээр цаашдаа ч овоглогдох хамгийн чухал бөгөөд бахархаж явдаг зүйл тань юу юм бэ?
-Хүн Засаг даргаар томилогдсон өдрөөсөө эхлээд л хувийн амьдрал гэхээс илүү төрж өссөн аймгийнхаа төлөө, Цаашлаад улсынхаа хөгжлийн төлөө санаа зовнидог болдог юм байна лээ.Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах зэрэг сум одоо ч байнгын цахилгааны эх үүсвэргүй. Нар салхины станц найдвартай ажиллахгүй байгаа юм. Энэ хавар Д.Зоригт сайдтай уулзаж байгаад энэ байдлаа хэлсэн. Зүүнбаянгаас Хөвсгөл сум хүрэх цахилгаан дамжуулах шугамыг өргөтгөөд Хөвсгөлөөс Хатанбулаг сум руу шинэ шугам барья гэсэн. Зураг төсөл гүйцэтгэх ажлын групп замдаа гарах гэж байгаа гэж дөнгөж сая Зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ компанийн захирал Тавинбэх над руу залгаж хэлж байна. Удахгүй Хатанбулаг, Мандах сум цахилгааны байнгын эх үүсвэртэй болох гэж байна. Би хүүхдийн хөгжилд илүү их анхаарахыг хичээж ажилласан. Дорноговь аймгийн сургуулиудын дэргэд спорт заал барьсан. Хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай болоход хамгийн хэрэгтэй зүйл спортын талбай. Түүнээс биш архидаж, баардаж хорвоог туулахгүй. Мөн сургууль болгоны дэргэд дотуур байр бий болсон. Намайг анх очиход хоёр л дотуур байртай байсан бол одоо 14 дотуур байр ажиллаж байна. Мөн аймагтаа анх удаа усан спортын бассейн байгуулсан. Говийн хүүхдүүд гэхээр л усанд сэлж чаддаггүй байх ёсгүй. Мөн Дорноговь аймгийг бусад аймгаас хамгийн түрүүнд Хүүхдийн ордонтой болгосон. 700 хүний суудалтай, урлагийн наадам, концерт зохион байгуулж болохоор том заалтай, янз бүрийн дугуйлан хичээллэх боломжтой танхимуудтай Хүүхдийн ордныг аймгуудаас анх удаа байгуулсан. Энэ ордныг байгуулсны дараахан тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө аймаг бүр Хүүхдийн ордонтой байх талаар тусгасан. Дээр хэлсэн усан спорт сургалтын төв маань ч анхных. Одоо удахгүй Говьсүмбэр аймагт ийм бассейн бариулж байгаа.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим...?
-Нэгдүгээрт цаг баримтлахыг хичээдэг. Хоёрдугаарт хариуцлагатай байх. Хүн "За гэвэл ёогүй" л байх ёстой. Ер нь хүнд сэтгэл байхад бүх зүйл болдог. Санаа зөв бол заяа зөв гэж ярьдаг шүү дээ. Би аймгийн дарга байхдаа албан хаагч нартаа ч хэлдэг байсан. "Сэтгэлгүй мундаг Чадвартан хэрэггүй. Түүний оронд сайхан сэтгэл байхад болдог юм. Зүрхэнд сэтгэл байвал зууханд гал асдаг" гэдэг биз дээ. Миний ээж аймгийн төв дээр дүүгийнхтэй хамт амьдардаг юм. Энэ жил 78 нас хүрч байна. Сая ээжтэй уулзтал "Янз янзын л юм сонсогдох юм. Хүмүүсийн хараал зүхэл идээд байх ажил хийгээд албан тушаалд байх хэцүү. Ер нь буруу орлогоос зөв гарлага дээр гэдэг юм. Миний хүү зөв яваарай" гэж захиж байна лээ.
-Та ирэх сонгуульд нэр дэвших үү?
-Би олон талаас нь бодож үзсэн. Шийдвэрээ ч эрт гаргасан. Миний нутаг, миний Дорноговь надаар дутах юм байна гэж үргэлж бодогддог. Тийм учраас би өнөөдрийг хүртэл хуримтлуулсан туршлага, сурсан мэдсэнээ Монгол төрийг хариуцлагатай шударга байлгахын төлөө зориулах ёстой юм байна гэдгээ ойлгосон. Төрийн эрх мэдлийг ашиглаж бизнесээ арвижуулахын төлөө шударга бус үйл ажиллагаагаа хаацайлахын төлөө дурлаад байгаа, улайраад байгаа хүмүүс олон байна. Нэг ч гэсэн тийм хүний замыг хааж Монгол Төрийг шударга, сайн сайхан байлгахын төлөө би энэ замаар явах ёстой гэж шийдсэн. Монгол Төрд хариуцлага, шударга ёс гэж юм дутаад байгааг ард иргэд хэлж байгаа. Бизнес эрхэлж байгаа хүн болгон шударга, ард түмнийхээ эрх ашгайн төлөө байвал Монгол Улс хөтжихөд ойрхон байна. Гэтэл бизнес эрхэлж байгаа хүмүүс маань орлогынхоо төлөө шунахайрч, зах зээлд шударга бус өрсөлдөж, үнийг ч гэсэн үнэнчээр тогтоож чадахгүй байна. Хүн бүр хариуцлагатай, хуулиа хэрэгжүүлдэг үнэнч байвал монголчууд хөгжинө.
-Ярианысэдвээжаахан өөрчилье. Та сувенир их цуглуулдаг бололтой?
-Заан, морь, хонх цуглуулдаг юм. Явсан газар бүрээсээ л нэг юм авахыг боддог. Заан тайван дөлгөөн амьтан болохоор цуглуулдаг юмНайз нөхөд ч их бэлэглэнэ. Түүний цуглуулгатай зэрэгцэн янз бүрийн өргөмжлөл, дурсамж, баярын бичиг ханаар дүүрэн өлгөөтэй харагдана. 2010 оны тавдугаар сарын 14-нд Чехийн Ерөнхий сайд Ян Фишер ирэхдээ Чехийн ч Засгийн газрын хамгийн том шанал КарльКармерийн одонгоор шагнасан нь хамгийн хүндтэй шагналынх нь нэг байлаа. Чехэд сургуультөгсөгчдийнхөө нэр хүндийг өргөж,хоёр улсын харилцаанд хувь нэмэр оруулсныг нь үнэлэн тус улсын анхны Ерөнхий сайдын Нэрэмжит одонгоор шагнасан нь энэ аж. Мөн Японы хан хүү гэргийн хамт Дорноговь аймагт айлчлах үеэрээ өөрийн Зургийг дурсгасныг онцгоилон танилцуулав. 2008 онд Монгол Улсын Шилдэг менежер, Монголын хотуудын холбоо, нутгийн удирдлагын холбооноос олгодог Орон нутгийн шилдэг удирдагч өргөмжлөлийг ч нямбайлан хадгалжээ.
-Таныг спортод муугүй гэж дуулсан?
-Спортод дуртай. Сагс, волейбол, хөл бөмбөг тоглодог байсан. Намайг хүүхэд байхад спорт заал хөдөө орон нутагт бараг байгаагүй. Би 10 дугаар ангиа төгсөөд сургуулийн мөр хөөгөөд спортоор хөөцөлдөх боломж олдоогүй. Ер нь багийн спорт гэдэг хүмүүс бие биенээ ойлголцоход их тус болдог. Тиймээс аймгийн дарга байхдаа сагсан бөмбөг гар бөмбөгийн тэмцээн байнга зохион байгуулна. Өөрөө орж тоглохгүй бол ямар хэрэг байх вэ. Бас л гүйнэ шүү дээ.
-Найранд гурван дуутай биз?
-Дуунд харин муу шүү. Дуучидтай харин найз. Шүлэг уншина. Бүжгэнд муу.
-Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Хамгийн сүүлд "Эдийн засгийн алуурчдын золиос" гэж ном уншсан.
-Та хэр олон найзтай вэ?
-Олон найзтай шүү. Салбар салбарт найз нөхөд байна. Ер нь найз нөхөд гэдэг хүний амьдралын бас хамгийн хүндтэй, үнэтэй хүмүүс байдаг гэж боддог. Ялангуяа би урлагийн-хантай найз. Жишээ нь, Чингисийн Жагаа бид хоёр багын найзууд. Том Жагаа, Насантогтох, "Өргөө" хамтлагийнхан гээд урлагийн найзууд олон бий. Ж.Батсуурь гишүүнийг нэвтрүүлгийн бичлэгт орчихсон байх зуурт гэргий Д.Гэрэлтэй нь цөөн хором ярилцлаа.
-Ж.Батсуурь гэдэг хүнийг хамгийн сайн мэдэх хүн та учраас түүнийг цөөн үгээр тодорхойлбол?
-Ер нь их хөдөлмөрч хүн. Багаасаа олон дүүтэй өссөн болохоор Хөдөлмөрлөж байж амжилтад хүрдэг гэдгийг амьдралаараа ойлгосон гэдэг юм. Манай хүнд гэм байгаа. Буруу юман дээр бараг дуугүй өнгөрдөггүй, хэлж байж санаа нь амардаг. Тэр зан нь заримдаа хүмүүст таалагддаггүй байх.
-Улс төр гэдэг хэр баргийн аавын хүүгийн тоглоод байдаг тоглоом биш. Заримдаа больчих, зүгээр ажлаа хийгээд явж байгаач гэж хэлэх үе гарах уу?
- Мэдээж зарим үед янз янзын юм гарахад тэгж бодогдоно, гэхдээ өөрт нь хэлж байгаагүй. Нэгэнт хань минь өөрөө энэ замыг сонгосон. Өөрийн бол төрийн хөрөнгөөр өчнөөн жил сурч мэдэж ирсэн хүн, үүнийгээ улс эх орондоо зориулах ёстой л гэдэг. Праг, Улаанбаатар яахаараа ийм ялгаатай байх ёстой юм бэ гэж үргэлж ярьдаг, энэ ялгааг арилгахын тулд буцалж явдаг учраас тэрийг нь ч би мэддэг болохоор хэлдэггүй юм.
-Хэр аав бэ?
-Европт олон жил болсон болохоор "Чи хоолоо хий, би зурагт үзнэ" гэдэг зүйл манай гэрт байдаггүй. Надаас илүү л гүйнэ.. шүү. Мэдээж төрийн ажилд зүтгэдэг болохоор гэр орны ажилд хэр барагтай оруулахгүйг л хичээдэг юм. Гэхдээ би ч бас ажил их. МХЕГ-т ажилтай учраас бараг илүү их ажилтай байдаг даа.
-Та хоёр ингэхэд хэдэн жил ханилж байна вэ. Ж.Батсуурийнх гэдэг айлын гол үнэ цэнэ, мөрддөг болгодог зүйл юу вэ?
-Хэн хэндээ өгсөн итгэл л юм даа. 30 шахам жил ханилахдаа гэр бүлийн хариуцлага гэдгийг аль аль талдаа ухамсарласан учраас манай гэр бүл өдий зэрэгтэй сайн сайхан яваа байх.
-Хааяа нэг ам зөрөх зүйл гарна биз?
-Муудалцаад байдаггүй юм. Хааяа ам зөрөх үе гардаг л даа. Тэр үед манай хүн л ихэнхдээ буулт хийнэ дээ.
-Иххурлынгишүүнийх гэхээр хауст очих байх гэж бодож байлаа..?
-Амьдралын утга учир зорилго хүн бүрт өөр өөр байдаг. Бид хоёрын хувьд хаус амьдралын утга учир, зорилго биш. Нэгэнт л хүний амьдрах орчин бүрдчихсэн л юм чинь энд болоод л байна. Хүн хаана амьдрах нь чухал биш яаж амьдрах нь л чухал байх. Амьдралын утга учир гэдэг өөр зүйл байдаг. Бид найман жил Дорноговьд амьдарсан. Тэр орон нутгийг хөгжүүлэхийн төлөө мэргэжил, мэдлэг бүх зүйлээ л зориулж байсан.
Амьдрал л юм хойно, жаргал зовлон аль аль нь тохиолдсон.
Мэдээж аз жаргалтай үе маань илүү л дээ. Засаг даргаар ажиллаж байхад нь хүүгээ алдчихаад, би хэвтэрт найман сар байсан юм. Тэр үед хамгийн хүнд байлаа. Манай хүн долоохон хоногийн дотор маш их турсан байсан. Би ч больё, чи хотод ир гээд л. Тэр үед ээж маань надад "Энэ хүн чамаас илүү шаналж байгаа. Эр хүн хэзээ ч ил гаргадаггүй. Энэ хүний төлөө чи амьдрах ёстой. Үлдсэнийхээ төлөө амьдрах ёстой" гэж уйлаад хэлж байсан юм. Тэр үг л намайг босгосон доо.Одоо бол элэг дэвтээдэг ганц хүн маань манай энэ. /Ачийгаа заав/. бүгдээрээ завгүй болохоор амралтын өдрөөр л уулзах юм. Манай ач найзууддаа "Манай өвөө эдийн засаг, банк гэж зурагтаар ярьдаг, сайд" гэж ярьдаг гээд л инээлддэг юм гэв. Бидний уулзалт энд хүрээд өндөрлөв. Нийтлэлийн маань баатар "Амралтын өдөр ч гэсэн уулзалттай, АНУ-ын Элчин сайдыг хүлээлгэчихсэн" гэж яарсаар бидэнтэй зэрэгцэн бас л ажилдаа гарлаа.