2020.04.21

Б.Баттөмөр: Мэдээллийн технологийн дэвшлийг Аудитын ажилд нэвтрүүлэх шаардлагатай

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.21/ цахим хуралдаанаар Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Аудитын хуулийн шинэчлэл цаг үеэ олсон. Өнгөрсөн онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Аудитын байгууллагын чиг үүргийг маш тодорхой зааж өгсөн. Тиймээс Үндсэн хуультай нийцүүлэх хуулиудын жагсаалтанд төрийн аудитын хуулийг шинэчлэн найруулах шаардлага тусгагдсан. 

Хараат бус байна гэж Үндсэн хуульд зааж өгсөн. Хараат бус гэдгээ сайн тодорхойлохгүй бол бүх зүйлээс хараат бус байна гэж байхгүй. УИХ-ын харъяанд байдаг байгууллагын хувьд их хурлаас тодорхой үүрэг даалгавар авах, чиглэл авах, аудитын шалгалтыг хийхдээ холбогдох төсвийн байнгын хороо, Их хурлын дарга , дэд даргатай харьцаж Монгол улсын хөгжлийг дэмжих чиглэлд юу хийж болох вэ? гэдэг асуудал тодорхой явах шаардлагатай. 

Тогтвортой хөгжил 2030-д аудит хийсэн үү? Алсын хараа-2050 орж ирсэн энэ баримт бичиг шинэчлэгдэх шаардлага байсан уу. Дэлхий нийтээрээ дижитал технологи, дижитал эдийн засаг гээд шинэ технологи руу шилжиж байна. Байгууллага дээр очоод баримт бичиг ухаад байх нэг хэрэг. Алсын зайнаас аудит хийдэг, аудитын ажилд мэдээллийн технологийг нэвтрүүлэх замаар цаг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх ямар боломжууд байдаг вэ.