Г.Батхүү:Аудитын байгууллагыг босоо бүтэцтэй болгоно
Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Хуулиар зохицуулах гол бүтэц нь аудитийн байгууллагыг босоо бүтэцтэй болгож, мэргэшсэн хүчирхэг институтийг төлөвшүүлэхэд чиглэж байгаа гэнэ. Улмаар УИХ-аас ерөнхий аудиторийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг бүтэцтэй болох юм байна.
Орон нутагт аудитын байгууллага мэргэшиж ажиллахад хүчин чадал бага хүн цөөнтэй байдаг. Мөн орон нутгийнхаа удирдлагуудаар төсвөө батлуулж, хийх ажлын чиглэл аван хараат ажиллаж байгаа нь өнөөдрийн шаардлагад нийцэхгүй байгаа юм.
Гэтэл сүүлийн жилүүдэд сум хөгжүүлэх сан, орон нутгийн хөгжлийн сан гэх мэт орон нутгийн удирдлагууд өөрсдөө мэдэж шийдвэрлэх хөрөнгө оруулалт өсч байна. Энэ нь орон нутгийн удирдлагын төсвийн эрх мэдэл нэмэгдэж байна гэсэн үг. Харин аудитын үйл ажиллагаа сайжрахгүй бол тэрхүү төсвийн үйл явц, зарцуулалтад хяналт тавьж чадахгүй болно.
УИХ-ынгГишүүн Г.Батхүү:
Үндэсний аудитын газар
Аймгийн аудитын байгууллагын хөрөнгө, төсвийг орон нутгаас баталдаг. Тэр орон нутагт олонх байгаа ИТХ-ын дарга хаана ямар аудит хийх чиглэлийг нь өгч, хийсэн ажлын тайлангаа орон нутагт тавьдаг байгаа нь өнөөдөр төсвийн хөрөнгийн эрх мэдлийг орон нутагт өгч байгаа төсвийн зарцуулалт яг зориулалтын дагуу явж байгаа юу, үгүй юу гэдэгт хяналт тавих боломжгүй болгож байна.
Орон нутгийн удирдлагын хамааралгүй шууд УИХ-аас хамааралтай босоо бүтэцтэй төрийн аудитын байгууллага болгож өөрчлөхөөр хуульд заасан. Орон нутагт нэг дор ажилласан гэр бүлийн нөхөрсөг ойр дотны харилцаатай нөхцөлд аудитын шалгалт хийх хүндрэл тулгардаг бол одоо сэлгэж шалгалт хийлгэхээр болж байна. Үүнд Хөвсгөлийн аудитын байгууллагыг Дарханд хийх гэх мэт арга хэмжээ авч эхэллээ.
Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулснаар аудиторууд зөвхөн төсөв мөнгөнд хяналт тавих биш УИХ-аас баталсан хууль тогтоол байнгын хороо, бусад УИХ-ын бүтцийн байгууллагын шийдвэрийн ажилд хяналт тавьдаг болох юм.
Гол нь аудитын байгууллага босоо бүтэцтэй болсноор ерөнхий аудитор хийх ажлын чиглэл авч ажлаа төв байгууллагад тайлагнадаг болох юм.