2020.04.09

Ц. Даваасүрэн: Төрийн албан хаагчдыг ёс зүйтэй болсны дараа эрхийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09)  хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр байнгын хороон дээр тодорхой саналаа хэлсэн. Аудитын байгууллагын үйли ажиллагааг сайжруулах үүднээс эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа нь зөв боловч сүүлийн үед төрийн байгууллагын дийлэнх удирдлагууд эрх мэдэл шаарддаг болсон. Хариуцлагаа нэмэгдүүлж байгаа зүйл байхгүй. 

Төрийн албаны тухай хатуу хууль гаргасан ч ажил нь явахаа больсон. Аудитын тухай хуулийн төсөл мөн тийм байна. Ерөнхий аудитор 12 жил дураараа дургих боломж олгосон. Хуучин гэрт нь нэгжлэг хийхгүй гэдэг заалт байсан, одоо нэмээд байцаан, тайлбар мэдүүлэг авахыг хориглоно гэдэг нь дэндэнэ. УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнаасаа илүү супер хүн үйлдвэрлэж болохгүй.

Байгууллагуудын мэдээллийг битүүмжилнэ, хураан авна, хуулбарлаж авна гэж байгаа. Ийм юм нь нугалаа болно. Ажлын хэсэг гарч нарийвчлах шаардлагатай.  Ингэхгүй бол Аудитын байгууллага нь чөдөр тушаа болсон, шантааж хийсэн байгууллага болж хувирна. Орон байраар хангана гэсэн байна.

Нэг хууль өргөн барихаараа нийгмийн баталгааг дагалдуулж орж ирдэг, төсөв даахад хэцүү болгодог. Эхлээд ёс зүйтэй болсны дараа эрх мэдэл өгөх. Ёс зүйгүй хүнд  эрх мэдэл өгвөл шантаажчин төрнө. Өмнө нь орон гэрт нь нэгжлэг хийхгүй гэдэг заалт байсан бол одоо бүр хэтрээд мэдүүлэг авахгүй гэжээ. Төрийн алба ноён нуруутай болсон цагт ийм эрх мэдэл өгч болох байх, одоо цаг нь биш ээ.