2020.04.24

Ж.Бат-Эрдэнэ: Аудит маш хариуцлагатай чанартай ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Төрийн санхүү мөнгөний асуудлыг захиран зарцуулах, гүйцэтгэл дээр хяналт тавих асуудлыг ард түмний өмнөөс Аудит хийдэг. Тиймээс маш хариуцлагатай чанартай байх хэрэгтэй. Төрийн өмчийг шамшигдуулсныг илрүүлвэл ямар хариуцлага тооцох юм бэ. Хариуцлага талаас ямар заалт орж ирсэн бэ?

Төрийн байгууллага дээр хэрвээ алдаа дутагдал гарсан бол хэрхэн хариуцлага тооцож албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Хариуцлага талаас нь ямар зүйл заалтыг чангаруулж оруулж ирсэн бэ? 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хариуллаа.