2020.04.09
О.Баасанхүү: Төрийн аудитын дүгнэлт эцсийн дүгнэлт баймаар байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Аудит гэдэг бол хөндлөнгийн дүгнэлт гардаг хэнээс ч хараат бус төрийн нэрийн өмнөөс гаргаж байгаа дүгнэлт гэж би ойлгодог. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөлд аудитын гаргасан дүгнэлтийг хууль хяналтын байгууллага нь авч хэлэлцдэггүй.
Төрийн аудитын дүгнэлт эцсийн дүгнэлт баймаар байна. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг аудитын дүгнэлтээр хууль зөрчсөн гэж үзсэн. АТГ-т өгсөн ямар ч хариу байхгүй алга болсон. Ийм байх юм бол аудитын байгууллагаар яах юм бэ. АТГ аудитын байгууллагаас эрх мэдэлтэй болчихсон байгууллагуудад зөвлөмж өгөөд байсан үүнийг аудит өгч ажилламаар байна. Хөндлөнгийн аудит гэдэг зүйлийг баталгаажуулахын тулд тодорхой хамгаалалт өгөх хэрэгтэй.
Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.