2019.04.19

Б.Баттөмөр: Хил даван урсах гол, мөрөнөө түшиглэн нуур байгуулах нь зүйтэй

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн /2019.04.19/ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд хаалттай горимоор мэдээлэл хийсэн юм. 17 цаг 20 минутаас чуулган нээлттэй горимд шилжиж Усны тухай хуулийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүнд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Монголын ус гол горхи нийлээд Сэлэнгэ мөрөн болоод хил давчихдаг. Энэ дээрээ усан цахилгаан станц баръя гэхээр гадныхан дургүйцдэг гэдэг. Ингэж болдоггүй юм аа гэхэд том гол мөрөнөө түшиглэн нуур цөөрөм байгуулах ажил хийж болох уу? Өнгөрсөн хугацаанд яагаад ингэж хийгээгүй юм бэ? Ингэвэл тухайн орчин маш смайн эко орчин бүрдэх болможтой болно. 

Сэлэнгэ мөрөнд маш олон гол мөрөн цутгадаг. Ганц сэлэнгэ ч биш Увс нуурын хойд хэсэг ОХУ-руу орсон. Буйр нуурын цаад хэсэг БНХАУ-д орсон. Эдгээрийг тэжээж байгаа Хэрлэн, Тэс голуудын эх үүсвэрийг хамгаалах тал дээр 2 хөрштэйгээ хамтран ажиллаж болох уу? Ийм боломжтой олон улсын конвенци ч бий."