О.Баасанхүү: Төрийн захиргааны нүсэр бүтэц л бий болгож байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.16) хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Усны асуудал бол чухал. Сайхан зорилго байж болно. Гол нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэхийн тулд гээд ямар ч тооцоо судалгаагүй агентлаг, сав газар гээд байгуулаад байдаг хүнд суртал нэмж байна. Ийм газрууд байх нь зөв ч юм уу? буруу ч юм уу?
Хуулийн өөрчлөлт хийх гэж байгаа бол хөнгөвчилсөн талаас нь өөрчлөлт хиймээр байна. Өнөөдөр говьд төмөр зам барьж байгаа гээд энд тэндгүй ус гаргаад байна. Сайхан төмөр замтай болж болно тэгээд усгүй болчихоор хүн амьдрахгүй. Агентлаг байгуулах гэдэг бол төрийн захиргааны нүсэр бүтэц л бий болгож байна
Холбоотой мэдээ
2020.06.20
2020.05.19
2020.05.18
БОХХААБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан