А.Сүхбат: Усны менежментийн яам, агентлаг байх зайлшгүй шаардлагатай байна
УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн /2019.04.19/ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд хаалттай горимоор мэдээлэл хийсэн юм. 17 цаг 20 минутаас чуулган нээлттэй горимд шилжиж Усны тухай хуулийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүнд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
"Газрын доорх усыг хамгаалж, зүй зохистой болгож, хэрэглээгээ хэмнэе гэсэн зорилготой энэхүү хуулийн төсөл орж ирсэн. Тэгвэл хэдэн томоохон нэгжүүд ус ихээр хэрэглэж байна вэ? энэ бол их тодорхой. Тоог нь гаргахад амархан. Харин Монгол Улс хоногт хэр хэмжээний ус хэрэглэдэг, хэдэн гүний болон гар худаг байдаг вэ? гэдэг нь тоо байдаггүй. Мэргэжлийн хүмүүс нь байхгүй. Бодлого нь алдагдсан.
Усны хэрэглээ хэмнэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа улс орнуудын туршлагаас бид хэрэгжүүлэх ёстой.
Жишээлбэл Франц улсын усны менежментийг дэлхийн улс орнууд жишиг болгож байна. Энэ улс институцийн хувьд Засгийн газар, усны агентлаг, голын ай сав газрууд, Эрдэм шинжилгээний байгууллага, усны менежментийн арга хэрэгслүүдтэйгээр усны менежментийг хийж зүй зохистой ашиглаж байна. Манай хойд хөршид усны 25 яам, агентлаг байна. Манай улсад яам байтугай агентлаг ч олигтой алга. Ийм байж бид усыг яаж зүй зохистой хэрэглэх юм бэ?
Улаанбаатар хот хоногт 200 сая литр усыг эргэж ашиглахгүй бохирдуулаад хаяж байна. Хангалттай цэвэрлэж чадахгүй Туул голруу цутгадаг. Тиймээс энэ хуулийг батлах нэн шаардлагатай байгаа юм."
Холбоотой мэдээ
2020.04.21
2020.04.21
2020.04.15
БОХХААБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан