2019.04.25
Чуулганаар усны тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын өнөөдрийн /2019.04.25/ нэгдсэн чуулган 11 цаг 20 минутад эхэлж 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төслийг хэзээ чуулганаар хэлэлцэхийг тодруулав.
Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболд, “Усны тухай хуулийн төсөлд газрын гүний 206 цэнгэг ордыг хамгаалах зохицуулалт тусгасан. Энэ бол ирээдүйд хүн амын ундны усны хэрэгцээг хангах томоохон боломж. Тиймээс энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжихийг хүсч байна” гэлээ.
Ингээд усны тухай хуулийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж анхны хэлэцлүүлэгт шилжүүлэв.