2020.12.03

Н.Энхболд: Зээлийг зориулалтын дагуу зарцуулна гэж итгэж байна

УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

"Энэ зээл онцгой юм. Зээлийн зориулалт нь тодорхой. Хянат тавих нь ч тодорхой. Бид 2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр авч байгаа энэ зээлийг дэмжиж байна. Угаасаа зээлийн хэдийг нь нь юунд зарцуулах нь тийм тодорхой тавигддаггүй. Зээлийн зориулалт зөв байна гэж итгэж байгаа."