2025.01.17

Д.ҮҮРИЙНТУЯА: ГАДНЫХАНТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХДАА МОНГОЛ УЛСАД ҮР АШИГТАЙ БАЙХ ТАЛААС НЬ БОДДОГ БАЙМААР БАЙНА!

УИХ-ын чуулганы 2024-01-17-ний хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

Нэгдүгээрт, 2019 оны хэлэлцээрээр 1 тэрбум 236 саяын гэрээ хийгээд одоо 34% нь үнийн өсөлт гэж орж ирж байгаа хэмээн ойлгосон. Энэ яагаад 44 саяар нэмэгдчихэв. 34% нь 420 сая баймаар харагдаад байх юм. 464 сая доллар 44% нь юуных вэ?

Хоёрдугаарт, энэ үнийн өсөлтийг хаана, хэн баталгаажуулав. Аудит, хөндлөнгийн хяналт хийгдсэн үү? 236 сая ам.долларыг дараагийн 464 рүү нэмж 700 болгож хэлэлцээрийг хийж байгаа. Өмнөх хэлэлцээрээс 236-г татаж байгаа шалтгаан нь юу вэ? Сүүлийн хэлэлцээр дээр хэд хэдэн хатуу заалтууд нэмэгдэж орж ирж байгаа. Энэ заалт дээр 236-гтатаж оруулж ирж байгаа үндэслэл нь юу юм? Мөн энэ зээлийн хэлэлцээр дээр нөхөн төлбөрийн асуудал тусгагдсан байгаа. Энэ нөхөн төлбөрийн заалт бол маш хатуу заалт. Нөхөн төлбөр, гэрээ хэлэлцээртэй холбоотой одоо асуудал үүсвэл үүнээс учирсан хохирлыг зээл олгож байгаа талын буюу Эксим банкны тодорхойлсон баримтаар нь шууд төлөхөөр байгаа. Нэг ёсондоо хохирлыг шууд нөхөн төлөхөөр байгаа. Энэ бид нарт ямар эрсдэлийг дагуулж байгаа вэ? Хугацаандаа төлчихвөл асуудалгүй л гэдэг юм яригдаад байгаа. Гэхдээ хугацаа хэтрэхээс гадна олон заалтууд энэ гэрээнд орчихсон байна.

Гуравдугаарт, дараагийн нэмэгдсэн нэг заалт нь бол шүүх, маргаантай холбоотой асуудал. Монгол Улсад үүссэн энэ хэлэлцээртэй холбоотой аливаа асуудлыг хэлэлцэхдээ Энэтхэг улсын хуулийг барина гэсэн ойлголт орж ирээд байна. Энэ зөв үү? Тэгээд энэ гарсан шийдвэрийг нь Монгол Улсын шүүх ямар нэгэн маргаангүй зөвшөөрнө гэсэн баталгааг бид нар гаргаж өгөөд байна. Энэ хэр үндэслэлтэй заалтуудорж ирээд байгаа юм бол?

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан