
2021.11.24
Нийслэлийн авто замын асуудлыг 100.0 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ
Хуулийн мэдээ
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг өнөөдөр /2021.11.24/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100.0 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.