2019.04.19

О.Баасанхүү: Монгол шиг ингэж цөлжөөд байгаа газар их бага байна шүү

Үдээс хойших чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд хаалттай горимоор мэдээлэл хийсэн. 17 цаг 20 минутаас чуулган нээлттэй горимд шилжиж Усны тухай хуулийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Байгаль дэлхий ярья гэхээр Баянхонгорынхон их дургүй байна. Танай аймагт чинь хамгийн их ашигт малтмал, газрын тос ухдаг бүх юм байгаа шүү. Цөлжөөд байна. Дэлхий дулаараад усгүй болоод байна.

Хоёр хуулин дээр лобби яваад байна. Эхнийх нь тэр нинжа нарын нөгөөх нь арьс ширнийхэний лобби явж байна. Ус бохирдууллааа гээд ярьсанаас хойш өчнөөн сар боллоо. Хамгийн гол нь иддэг хүнс уудаг ус чухал шүү тиймээс одоо ирц хүрэхгүй байгаа учраас хэзээ ирэх юм тэр үед нь эхний ээлжинд оруулая.

Монгол шиг ингэж цөлжөөд байгаа газар их бага байна шүү. Ус агаараа хамгаалъя гэсэн энэ хуулийг бөөнөөрөө батлах болов уу гэсэн байдаггүй шүү.