2020.01.16

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын бүх гэр хорооллыг барилгажуулахад одоогийн батлагдсан усны нөөц хүрэлцэх үү?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.16) хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Манай улсад тулгамдаад байгаа хязгаарлагдмал нөөцийг хэрхэн хамгаалах уу? Цаашид гадаргын усыг зөв менежментээр бий болгох вэ гэдэг дээр төрийн бодлого сайжирна гэдэг утгаар нь дэмжиж байна. 

Улаанбаатар хотын бүх гэр хорооллыг барилгажуулахад одоогийн батлагдсан усны нөөц хүрэлцэх үү? 1980-аад оны сүүл үеэр батлагдсан гадаргын усан сан байгуулах ТЭЗҮ-ийг  боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа юу?