Б.Энх-Амгалан: Усны агентлаг 3 зүйлийг анхааралдаа авч ажиллаарай
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.16) хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
Усны агентлаг 3 зүйлийг анхааралдаа аваачээ гэж хүсч байна. Нэгдүгээрт Монгол улсаас гадагшаа урсгалтай 5 том голын эх байгаа. Тиймээс БНХАУ, ОХУ тай усны эх ойн санг хамгаалах асуудлаар хамтарч ажиллаарай.
Хоёрдугаарт уул уурхайн том компиануудад гүний усыг ашиглуулах асуудлыг хязгаарлах хэрэгтэй. Говь усгүй болоод цөлжилт маш их явагдаж байна.
Гуравдугаарт ундны усны эх үүсвэр дээр баригдсан барилга байгууламжийг холдуулах хэрэгтэй. Ундны усны эх үүсвэр бохирдвол аюултай. Эрүүл амьдралын гол үүсвэр бол цэвэр ус.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.06.12
2024.05.30
БОХХААБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан