2019.01.12

Д.Оюунхорол: Хөдөө орон нутагтаа малжуулах төслийг хэрэгжүүлэхэд анхаарч өгөөрэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Эдийн засгийн төрөлжүүлэхийн тулд МАА салбараа бодлогын дэмжих ёстой, хүрэн эдийн засгаас аль болох татгалзах ёстой зайлшгүй шаардлагатай ёстой. Сүүлийн жилүүдэд малын толгой тоо сайн өсөж байгаа. Энэ бол малчдын маань буян заяа. Гэхдээ үүнийг дагаад бэлчээрийн чанар, даац муудаж байгаа. Үүнийг анхаарах хэрэгтэй. Энэ хуулийг гаргах шаардлагатай байнаа. Нөгөө талаасаа малчдыг хариуцлагажуулах ажлуудыг хийгээсэй гэж боддог. Ингэсээр бид цөлжилтийн энэ хүчтэй "салхыг" сөрөх боломжтой. Улаанбаатар хот руу нүүж байгаа нүүдлийг анхаарах хэрэгтэй байна. Хөдөө орон нутагтаа малжуулах төслийг хэрэгжүүлээч ээ. Ингэвэл нутаг руугаа буцах сонирхолтой иргэд Улаанбаатарт байдаг шүү. Та энэ бодлого дээр анхаарч өгөөрэй.