2019.01.12

Н.Амарзаяа: МАА-н салбараастратегийн салбар болгож зарлах хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Ерөнхий сайд байгаа учраас хэлмээр байна. Монгол улс хэдэн жилийн өмнө стратегийн салбаараа Уул уурхайн салбар гээд зарлачихсан шүү дээ. Тэгэхээр одоо МАА -аа стратегийн салбар болгож зарлаад, энэ чиглэлээрүүгээ гадны зээл тусламжийг оруулж ирэх, гадны ХАА-ын ШУ байгууллага, их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг холбож ажиллах бодлого барьж ажиллаасай гэж хүсэж байна. 

Энэ чиглэлээр манай төрийн өмчид их дээд сургуульд гадаад харилцаагаа маш том бодлого барьж ажиллаж байна. Тиймээс тэдний санал санаачлагыг дэмжиж ажиллаарай. 

Өөр нэг асуудал бол говийн хөдөөд байгаль орчны маш их тулгамдсан асуудал байна. Тиймээс байгаль орчны яамтай энэ тал дээр хамтарч ажиллаарай.. 

Мөн яамдын, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад та манлайлж ажиллаарай.