2021.01.29
Б.Бейсен: Баян-Өлгий аймгийн онцлогийг бодож сургалтын чанарт анхаараарай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна.
Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
"Засгийн газрын шинээр томилогдож байгаа сайд нарт баяр хүргээд амжилт хүсье. Би эрүүл мэндийн салбартай холбоотой зүйл хэлмээр байна. Эмч, мэнэлгийн ажилтнуудын цалин их бага байна. Бүгд зээлтэй байна. Орон сууцны асуудлыг нь шийдэх хэрэгтэй байна. ХНХ-ын болон ЭМ-ийн сайд нар үүнд анхаарах хэрэгтэй. Сая эмнэлгийн ажилтан хүүхдээ гэрт нь үлдээж явсанаас болж гал гарч золгүй явдал болсон.
Мөн хөдөөгийн эмнэлгүүд, аптекуудын техник, эмийн хангамжийг анхаараарай. Явуулын эмийн сангууд ажиллуулах тал дээр анхаарч ажиллаарай.
Өнгөрч буй 2 жилийн хугацаанд хөдөөгийн сурагчдын боловсролын асуудал тун хүнд болсон. Компьютерийн хангалт муу. Сургалтын чанарт анхаарч ажиллаарай.
Баян-Өлгий аймагт хос хэлний сургалтыг Л.Энх-Амгалан сайд хэрхэн анхаарч ажиллах вэ?
БОАЖ-ын сайд тусгай хамгаалалттай газрууд байна. Ховд голын 80% нь Баян-Өлгий аймагт байна. Захиргаа нь Ховд аймагт, Ачит нуурын захиргаа Увс аймагт, Хөх сэрхийн нурууний захиргаа нь Ховд аймагт байх жишээтэй. Хулдгайн ан их байна. Баян-Өлгий аймагт захиргаа байгуулах уу? Ойр хавийн малчдыг хөөдөг асуудал бас бий. Үүнийг хэрхэн шийдвэрдлэх вэ?"
Түүний асуултанд салбарын сайдад нэр дэвшигчид хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2018
10.05
2017
10.20
2017
10.19