2018.12.06
Ж.Мөнхбат: Монголын төр эмгэнэлт драмын жүжгийн хэлбэрт орлоо
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай
Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал буюу ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүд горимын санал гаргаж тухайн асуудлыг хойшлуулсан юм. Энэ үеэр зарим гишүүд дараах горимын санал гаргалаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар УИХ-ын чуулганы танхимд орж ирсэн бөгөөд дээрх нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой хэмээн үзэж, шаардлага хүргүүлээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
“Өнөөдөр Монголын төр эмгэнэлт, драмын жүжгийн хэлбэрлүүгээ орлоо. Цаг уур хүйтэрч, малчдын амьдрал, хот суурин газрынханыг чинь хоол ундтай байлгадаг тариаланчдын салбарын асуудал эзэнгүй байна. Байнгын хороодоор Ч.Улаан гишүүнийг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах саналыг 100 хувь дэмжээд явуулсан.
Гэтэл засгийн газрын гишүүд нь чуулгандаа орж ирэхгүй, орж ирчээд картаа хийхгүй гараад явлаа. Ерөнхий сайд нь асуудлаа танилцуулахгүй, орж ирэхгүй байна. УИХ-ын чуулганы ирцийг хүргэхгүй. Зохион байгуулалттай бойкотлож байгаа асуудал үргэлжлээд байна. Тиймээс Засгийн газар огцрох ёстой гэж үзсэн юм.
МАН-ын Засгийн газар юу амалж, мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Засгийн газрыг элэг бүтэн болгоод өгье гэхээр тохуурхаж байгаа мэт ингэж хандаж болохгүй. Засгийн газар ч тэр, УИХ ч тэр өчүүхэн эрх ашгийнхаа төлөө Монголын төрийг ингэж тохуурхаж болохгүй.”
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2018
10.05
2017
10.20
2017
10.19