2021.01.29
С.Бямбацогт: Монгол төрийн бодлого тодорхой, тогтвортой, залгамж чанартай байх ёстойг анхаарч ажиллаарай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрөө бүрдүүлэх боломжтой болсон учраас Засгийн газрын гишүүдээ УИХ-д танилцуулсан юм.
Харин УИХ-ын гишүүд томилогдож буй сайд нарт хандан үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын оруулж ирж байгаа багийг дэмжиж байна. Та бүхний зөвд нь зөв, бурууд нь буруу байж хамтран ажиллана. Аль болох алдаа бага, амжилт арвин гаргаарай. 2 зүйлийг захъя.
1. Та бүхний өдөр тутмын ширээн дээр байх ёстой хууль бол Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Яамдын эрх зүйн байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль шүү. Шийдвэр гаргахдаа эдгээр хуулийг уншиж, нийцүүлж байгаарай.
Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульдаа хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэж заасан. Шинэ эрх зүйн орчинд та бүхэн ажиллана. Үүний төлөө УИХ ажилласан.
2. Ширээний ном шигээ байнгын анхаарах бичиг баримт бол Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд орсон 5 бодлогын баримт бичиг бий. Бодлогын баримт бичигт нь Алсын хараа 2050, 7 хөгжлийн зорилт хөтөлбөр байгаа. Төлөвлөлтийн 3 бичиг бий. Энэ нь Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө, Засгийн гарын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө юм. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн төлөө өдөр тутам анхаарч ажиллаарай. Үүнээс өөр бодлогын, хөгжлийн баримт бичиг гаргах гээд гүйгээд байх шаардлагагүй.
Монгол төрийн бодлого тодорхой, тогтвортой, залгамж чанартай байх ёстойг анхаараарай. Та бүхний ажилд амжилт хүсье."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2018
10.05
2017
10.20
2017
10.19