Б.Баттөмөр: Хүнс, ХАА салбарт төрийн зохицуулалт, бодлого зайлшгүй хэрэгтэй
Хөнгөн үйлдвэрлэлийн бүтцийг ямар тооцоо судалгаа дээр суурилж гаргасан бүтэц юм. Үүнд би эргэлздэг. Ерөнхий сайд бүтцийн ямар нэг өөрчлөлт хийхгүй гэж хэлсэн. Гэхдээ ирэх оны төсвийг хэлэлцэх үед энэ бүтцийг эргэн харах шаардлагатай. ХАА, Хөнгөн үйлдвэрлэл гэх зэрэг үхрийн бөөр шиг баахан салбар нийлүүлчихсэн. Хөнгөн үйлдвэр бол ХАА, Хүнстэйгээ бараг ойролцоо. Яагаад гэвэл Хөнгөн үйлдвэрийн яамд ажиллаж байсан. хэдэн зуун үйлдвэртэй том яам байсан тэр үед. үүнээс одоо маш цөөхөн нь үлдэж.
УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар Хүнс, ХАА, Хөнгөн үйлдвэрийн сайдаад Б.Батзоригийг томилох эсэхийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд ул суурьтай байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Уул уурхайтай өрсөлдөж, Монгол улсын хөгжилд их том хувь нэмэр оруулах салбар бол Хүнс, ХАА салбар байгаа юм. Тиймээс энэ чиглэлүүдэд их тодорхой ажил хийх шаардлагатай. Миний олж уншсанаар НҮБ-ийн илтгэлд "2050 он гэхэд нилээд олон улс Монгол улсаас хүнсний хамааралтай болно" гэсэн судалгаа байдаг юм байна.
Бид бараг 30 жил эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, нисдэг сүрэг гээд олон зүйл ярилаа. Хэрэгжсэн зүйл байхгүй байна.
Хүнс, ХАА чиглэлд 90 оноосоо ухарчихсан байдалтай байна. Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлд ч мөн адил. Энэ салбаруудаа хэрхэн зах зээлийн нийгэмд шилжүүлэх юм бэ? хэрхэн хөгжүүлэх юм? үүний гаргах хэрэгтэй. Би хувьдаа одоо манайд зах зээлд нийцсэн бодлого байхгүй байгаа гэж үздэг. Үүнд төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Бүх салбарын сайдууд зориулж үүнийг хэлмээр байна.
ХАА салбарын шинжлэх ухааны байгууллагуудаар явж үзсэн. Тэнд шүлхийний вакциныг хийчихсэн байна лээ. Яагаад үйлдвэрлэлд нэвтрүүлдэггүй юм гэхээр манай дарга нарт ашиггүй байдаг юмаа гэж байна. Тэнд Малын халдварт болон бусад төрлийн өвчинд зориулсан маш их эм тариа хийсэн байна. Энэ салбарт гарааны компаниуд маш сайн ажиллаж байна.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2018
10.05
2017
10.20
2017
10.19