2021.01.29
Ж.Сүхбаатар: Ковидыг ялсан Засгийн газар байгаарай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна.
Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Өнгөрсөн 10 аад жилийн хугацаанд Ерөнхий сайдын эрх мэдлийг илүү болгох зорилготой ажиллаж байсан. Энэ эрх мэдлээ хэрхэн ашиглах нь Л.ОюунЭрдэнэ сайдын ажил. Эдийн засгийн хүнд цохилтод орсон айл өрхүүдэд дэмжлэг хэрэгтэй байна. Анхаарлаа тавьж ажиллаарай. Өмнөх Засгийн газар сайн ажилласан, шүүмжлэлтэй зэрэгцээд.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн хуулиуд гарсан. Шинэчлэлд бул хар чулуу болж байгаа ямар ч зүйлийг дэмжихгүй. Шүүхийн хуулийг барьж сайн ажиллаарай. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд олон хуульд өөрчлөлт орсон.Ерөнхий сайд Засгийн газраа сайн анхаарч ажиллаарай. Бүтэц 50 хувийн өөрчлөлттэй орж ирлээ.Ковидыг ялсан Засгийн газар байгаарай. Бодлого гаргаж ажиллаарай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2018
10.05
2017
10.20
2017
10.19