АН-ын бүлэг 100 хувь санал нэгтээгээр засгаа авч үлдэнэ
2016.01.21

АН-ын бүлэг 100 хувь санал нэгтээгээр засгаа авч үлдэнэ

Сонгууль болоход таван сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, тогтоолын төсөл өргөн барьсан.

Дубайн гэрээг гадныхны эрх ашигт нийцүүлэн дураараа зурсан МУ-ын ерөнхий сайд эх орноосоо урвасан учир хариуцлагаа хүлээж огцрох ёстой гишүүдийн тоо 16 дээр гацаад байсан ч нэмэгдэж 20 болгосон бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэрээ татжээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Дэмжинэ гэсэн үг. Энэ гэрээг засахын тулд Оюутолгойг МУ-ын хуулийн дагуу хамтран ажиллагч талуудад харилцан ашигтай ашиглахын төлөө шийдвэр гаргахад би саналаа өгнө.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: АН-ын бүлэг дээр бүгд засгийн эсрэг ямар нэгэн үйлдэл хийсэн. Засаг унагаахад санал өгсөн байвал тодорхой хариуцлага хүлээнэ гэж гарын үсэг зурсан. Тэгэхээр АН-ын бүлэг 100 хувь санал нэгтээгээр засгаа авч үлдэнэ гэсэн байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Г.Батхүү: Яг цаг үеэ олсон асуудал биш. Олон хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа цагт өргөн барьсан нь “энэ гэрээ хэлэлцээрт муугаар нөлөөлж байна, бүгд ажигласан байдалтай байна” гэсэн мэдээ ирсэн. Энэ бол муу үзүүлэлт.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....