"Шударга ёс" эвсэл Ерөнхий сайдыг огцруулахгүй гэх шийдвэрт хүрчээ
"Шударга ёс" эвсэл
2016.01.21

"Шударга ёс" эвсэл Ерөнхий сайдыг огцруулахгүй гэх шийдвэрт хүрчээ

Өнөө өглөө 07.30 минутад Төрийн ордонд эхэлсэн УИХ дахь  МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан өндөрлөлөө.

Тус хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн байна.

Хуралдаанаас “Засгийн газрыг хэвээр авч үлдэе” гэсэн шийдвэрт хүрсэн болохыг эх сурвалж мэдээллээ.

Бүлгийн энэ удаагийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцжээ.