Намд фракц байх нь буруу биш гагцхүү удирдагч чухал
2015.12.01

Намд фракц байх нь буруу биш гагцхүү удирдагч чухал

Олон фракцтай намууд төрийн эрхэнд гарснаар сандал ширээний төлөө хэрхэн тэмцэлддэг үр дүнд нь улс орон уруудан доройтдогийн жишээг Монголчууд үүрч явааг улс төр судлаачид сануулж байна. Тэгвэл намын дарга нар фракцуудаа удирдан нэгтгэж чадвал намд фракц байх нь буруу биш гагцхүү удирдагч чухал гэж зарим гишүүд үзлээ.

Таван намын нэгдлээс нэг нам болсон гэх түүхтэй Ардчилсан намын дотор албан ёсны 5-6 фракц байдаг буюу эдгээр фракцын тэмцэл дээд цэгтэй хүрч тэд эрх мэдлийн төлөө засгийн газраа хүртэл өөрсдөө огцоруулсан.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Аливаа улс төрийн шийдэл зөвшилцөл дээр тогтох нь зөв. Зөвшилцлийг авч явах хүн нь намын дарга. Тэр хүн сайн авч яваад харьцангүй хувиарлалтаа шударга зарчимд нийцүүлж, намын дүрмээ тодорхой болгоод явах юм бол фракцийг зөв гэж үздэг. Энэ нь зөвшилцөл дээр тогтож байна шүү дээ. Тэгэхгүй нэг нь давамгайлаад эхлэвэл хямрал үүснэ. Хүсвэл засгийн газраа тогтвортой аваад явах бүрэн бололцоо бий. Бүтэцтэй буруу байна гэж харахгүй байна. Харин хүмүүстэй л асуудал нь байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Олон ургалч үзэл байх ёстой. Тэр дундаа УИХ бол ардчилалын баталгаа. Энэд бүх хүмүүсийн санал бодол чөлөөтэй явдаг. Фракцаас бодлого нь нам руу шилжээд явж байгаа гэж ойлгож байна. Бүх зүйл ил тод байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...