З.Баянсэлэнгэ дэд сайдаа үдэж өгөв
Хоёр сайдын халуухан тэврэлт
2015.11.05

З.Баянсэлэнгэ дэд сайдаа үдэж өгөв

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан Монгол Улсын 2015 оны хүлээж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс нэг их наяд төгрөгөөр тасрах нөхцөл үүссэн учир тодотгол хийсэн билээ.

Энэ хүрээнд дэд сайдын албан тушаалыг цомхотгох асуудлыг тусгаж УИХ-аар хэлэлцэн баталсан юм. Төсвийн тодотгол батлагдсан өдрөөсөө хэрэгжих учиртай.

Тиймээс   уржигдрын Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Энэ дагуу  Барилга хот байгуулалтын  яамныхан, сайд З.Баянсэлэнгэ  өнөөдөр дэд сайд Г.Байгальмаагаа үдэж гаргаж өгчээ.  

Барилга хот байгуулалтын яамныхан, сайд З.Баянсэлэнгэ өнөөдөр дэд сайд Г.Байгальмаагаа үдэж гаргаж өгчээ.

Барилга хот байгуулалтын яам түүхэндээ анх удаа хоёр эмэгтэй сайдтайгаараа онцлог байлаа.   Хэдийгээр энэ хоёр бүсгүй өөр өөр намын харьяалалтай  ч гэсэн ажил хэргийн хувьд тэр гар нийлж ажиллаж байсан аж.