УИХ-ын гишүүн Ч.Улаан
2015.10.16

Яамдын тоог нэмж, хасдаг байдлыг хуульчилья

 Төрд байгаа том төрийг намууд бий болгосоор удлаа. Аль  нэг нам шийдвэр гаргах түвшинд хүрэхээр яамдын тоог хэн нэгэн гишүүд, бизнесменүүдэд зориулж нэмж бодог.

Эсвэл хэн нэгний нам сульдаж эхлэвэл дагаад яам, агентлагын тоог хасч болдог жишиг Монголд бий. Жишээ нь МАН дэд сайдууд гэх улс төрийн албан тушаалыг анх наймаалцаж гаргаж ирсэн. Нэг дэд сайдын суудал нэг тэрбум төгрөг гэх яриа гарч байсныг сануулья.

Тэгвэл өнөөдөр сайдын суудал намын фракцуудад хуваагддаг болоод байна. Хамгийн том асуудал нь яам, агентлагын тоог нарийн хуульчилж өгөөгүйд асуудал оршиж байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төсвийн бодлогыг тодорхойлдог суурь асуудал байдаг. Гэтэл тэр суурь асуудал өөрчлөгдөхөөр шийдэгдлээ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал онцгой анхаарал татаж олон гишүүн саналаа хэллээ.

Ирэх сонгуулийн дараа төрийн данхар бүтцийг халж есөн яамтай болох төсвийн төсөлд оруулж ирсэн. Гэхдээ энэ нь сонгуулийн шоу байхыг ч үгүйсгэхгүй. Хэдийгээр төрийн данхар бүтцийг цөөлж эдийн засгийн хэмнэлт хийх нь зөв ч сонгуулийн дараа аль нам шийдвэр гаргах түвшинд очно тэр намын дур сонирхолд нийцүүлж яам, агентлагын тоог дахиад нэмэх, хасахгүй таашгүй. Учир нь бидэнд тухайн жилийн эдийн засагтай уялдаад яам, агентлагын тоо хэд байх нарын тооцоо байхгүй нь сул тал болоод байна. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ..