УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.09.24

УИХ цэцийн дүгнэлтийг хэлэлцэх хуультай

 Засгийн газар элэг бүтэн болсон ч эвслийн гишүүн О.Баасанхүүгийн зүгээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг огцоруулах бичгийг УИХ-д өргөн барьсан.

Ардчилсан намын бүлгийн дарга нь гишүүн О.Баасанхүүгийн энэхүү үйлдэлийг болиулж чадахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Харин С.Баярцогтыг огцоруулах бичиг өргөн барьсны маргааш нь Үндэн хуулийн цэц хуралдаж УИХ-ын гишүүн сайдыг огцруулах асуудлыг өргөн барих нь засгийн газрын танхимын зарчим болон үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Өнгөрсөн 20-иод жилд гишүүдийн зүгээс сайд нарыг огцоруулах бичгийг хэдэн арван удаа өргөн барьж, энэ хэрээр засаг бужигнаж ирсэн. Тэр үед огт дуугараагүй үндсэн хуулийн цэц яагаад гэнэт өмөөрсөн дүгнэлт гаргав гэсэн асуулт гарч ирж байна.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

-Ардын намтай сөрөг хүчин болно. Ардын намынхантай гомдолтой зарим нөхдүүд нийлж магадгүй. Ингээд сайд огцоруулах асуудал эх захгүй үргэлжилээд байх нээ. Тийм болохоор засгийн газрын гишүүдийг бүтнээр нь байлгахын тулд сайд огцоруулах асуудал дээр хаалт хийж өгөх байдлаар урьд нь байгаагүй жишиг тогтоож байгаа юм.

Үүнийг зарчмийн хувьд буруу гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд сайдыг томилдог, огцоруулдаг хуучны жишиг маань эвдэгдэн, зөвхөн Ерөнхий сайдыг  УИХ-ын гишүүн огцоруулдаг болох нь.

Давхар дээлээр өөрсдийгөө хамгаалдаг байснаа цаашлаад хуулиар албан тушаал, эрх мэдэлтэйгээ зууралддаг болоод байна. Тэр хуулийг олонхоороо баталдаг балмад үйл ажиллагаа явж эхэлж байна. Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэх хуультай. Хэлэлцээд хүлээж авсан тохиолдолд УИХ-ын гишүүн огцруулах бичиг өргөн барих нь хориотой юм.

                                             Бүрэн эхээр нь бичлэгээс....