Сангийн шинэ сайдаар Б.Болор томилогдлоо
УИХ-ын ээлжит бус чуулганаар Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорын нэрийг дэвшүүлж гишүүдийн 91,7 хувь нь дэмжлээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан “Би мэргэшсэн эдийн засагчийн хувьд, 30 гаруй ажил ажилласан хүний хувьд саналаа хэлэх гэж байна. Ерөнхий сайд сайдын томилгоог тулгаж оруулж ирчихээд яаруулаад байгааг анхаарах хэрэгтэй. Б.Болор санхүүгийн системийн зах зухаас мэдэх хүн учир ажиллаж чадах байх гэж бодож байна.
Гэхдээ бүх асуудалд ажил хэргийн шалгуураар хандаарай. Ажилласан байдал, мэргэшлийг нь харгалзаарай. Хүндэтгэлтэй, зарчимч байдлаар хандах хэрэгтэй. Улс төрийн албыг төрийн албанаас тусад нь авч яваарай.
Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллаарай. Хууль бус заалтыг биелүүлэх гэж муйхарлан зүтгэх хэрэггүй. Монголчуудын нийтлэг эрх ашигт захирагдаж ажиллаарай. Дубайн гэрээнд монголчуудад ноцтой хохиролтой шүү хэмээн захилаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун