Шадар сайд томилогдлоо
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус тус томилуулах хүсэлтэй байгаагаа танилцууллаа.
Дээрх асуудалтай холбогдуулж, гишүүд Ерөнхий сайд болон Шадар сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нараас асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Эсэргүүцэж байсан хүмүүс давхар дээл өмсөж сайд болж байна. Эдийн засгийн хямралтай үед аж ахуйн чадвар муутай, эх орноо гэсэн сэтгэл муутай хүний харьяанд ажиллах гэж байгаагаа мэдэж байгаа юу, сайдад нэр дэвшигчид ээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очоод Оюутолгойн гэрээг улам муутгасан, 5 хан хувийн ашиг хүртэж байна. Далд уурхайн зардлыг 3-4 дахин нэмчихлээ, ийм байхад Оюутолгойгоос яаж ашиг хүртэх юм бэ. 2016 оноос Монгол Улс 3 их наяд төгрөгийн өр төлнө, 2017 оноос 6 их наядын өр төлнө. Улсын төсвийн 100 хувьтай тэнцэх өр төлнө.
Ц.Оюунбаатар гишүүнийг Шадар сайдад дэмжиж байна, мэргэжил шаарддаггүй, ажлын дадлага туршлага шаарддаг. Гэхдээ ган гачиг, боллоо, хадлан тэжээлээ санасанд хэмжээнд бэлтгэж чадсангүй. Зуд болж магадгүй.