Өршөөлийн хуулиар завсарлага авлаа
Шударга ёс эвслийн бүлэг
2015.09.08

Өршөөлийн хуулиар завсарлага авлаа

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Энэ үеэр албан тушаалтан болон авлигын гэх 350 тэрбум төгрөгийг хэргийг хэнд ногдуулах талаар дэлгэрэнгүй тайлбар авмаар байна гэдэг хүсэлтийн дагуу УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийнхэн хуулийн дагуу тав хоногийн завсарлага авлаа.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хоригийг хүлээж авлаа гэхэд бусад хүмүүсийн эрх ашиг зөрчигдөх, хүлээлт үүссэн байгаа хүмүүсийг яах вэ. Р.Гончигдож гишүүний хэлж буйгаар бол хууль зүйн үр дагавар гарахгүй нь гэж харж байгаа гэсэн. Өнөрбаяр зөвлөх бол энэ бол зарчмын санал биш гэсэн. Тэгэхлээр энэ удаа нэмэлт өөрчлөлт оруулахын бол бид дараа дараагийн үүнтэй адил хуулинд өөрчлөлт оруулах эрх зүйн орчин үүсчихсэн байгаа юм.

Тиймээс үүнийг маг сайн харах хэрэгтэй. Хоёрдугаарт хилмэгдүүлэлт дахин үргэлжлэхгүй гэсэн баталгаа алга. Энд шалгагдаж байгаа гишүүдийн хувьд ч тэр, цаашид шалгагдах гишүүд ч байгаа. Түүнчлэн Ерөнхийлөгч өөрөө улстөржүүлсэн учраас АТГ-ын мэдээлэл, нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал үнэхээр авлигачдыгаа өршөөх гээд байгаа муу, албан тушаалтнуудаа өршөөх гээд байгаа муу гэдгээ тодорхой болгоод 350 тэрбумтай холбоотой хүмүүсийн нэрсийг гаргуулахаар, 

Н.Алтанхуяг сайдын өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуультай уялдуулж Өршөөлийнхөө хуулийг хэлэлцүүлэх хэрэгтэй гэдэг саналаар Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авлаа” гэсэн юм. Ингээд УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан Өршөөлийн хуулинд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг тав хойшлуулахаар боллоо.