Иргэдийнхээ эрхийг булаасан засаглалтай болчихлоо
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2015.09.08

Иргэдийнхээ эрхийг булаасан засаглалтай болчихлоо

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Та Монгол Улсын санхүү эднйн засгийн салбарыг олон жил толгойлж явсан түшээ. Эдийн засгийн энэ хямралтай байдлаас бид яаж гарах вэ. Танд гарц харагдаж байна уу?

-Боломж байгаа. Үүнийг ярихаасаа өмнө нэг зүйлийг залруулах нь зөв байх. Монгол Улс дампуурлын ирмэгт очсон гэж яримааргүй байна, хэдүүлээ.

-Монгол Улс удахгүй дампуурах улсын жагсаалтад орлоо гэж гадаадын хэвлэлүүд бичээд байгаа шүү дээ?

-Үйл ажиллагаа явуулах бололцоогүй болсон субьектийг тараагаад үлдсэн эд хөрөнгийг нь хувааж аваад салахыг дампуурал гэдэг биз. Монгол Улс дампуурна гэвэл хэсэг бүлэг хүн, эсвэл гадаадын хөрөнгө оруулагчид газар нутгийг маань хувааж авна гэсэн үг. Тэгэхээр энэ тодорхойлолт арай тохирохгүй. Төлбөрийн чадваргүй боллоо, хямралд орлоо гэвэл үнэн. Монгол Улс төлбөрийн чадваргүй болох бодит эрсдэд нүүрлээд байна.

Анх бидний ярьж хэлж, хүсэж мөрөөдөж байсан чиг баримжаа сураг ч байхгүй. Бид яах гэж өөрчлөлт, шинэлэл хийсэн юм бэ. Бүгд дундаж амьдралтай социалим гэдэг тогтолцооноос бүх хүн баян чинээлэг амьдардаг тогтолцоо руу орно л гэсэн шүү дээ. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгч болж, ард түмний дийлэнх олонх нь ядуурлаа. Ардчиллыг хөгжүүлнэ,    ард түмний засаглалыг бий болгоно гэж тунхагласан. Гэтэл өнөөдөр ард түмний биш, ард түмнээс эрхийг нь булааж авсан засаглалтай болчихлоо.

-Та 1990 оноос хойш УИХ-д завсаргүй шахам сууж байгаа. Харин Засгийн газарт хэдэн удаа томилогдон ажилласан билээ?

-Санхүү, эдийн засгийн яамыг нэг удаа, Эдийн засгийн яам буюу Үндэсний хөгжлийн газрыг нэг удаа, Сангийн яамыг хоёр удаа толгойлж ажилласан. Нэг удаа Шадар сайдаар томилогдсон. Хууль зүйн сайдын албыг зургаан сар хашсан. Нийтдээ зургаан удаа Засгийн газарт томилогдож ажиллажээ.

-Тэгэхээр төр засаг хүчгүй дорой, Монголын нийгэм буруу замаар будаа тээж яваа гэж дүгнэвэл энэ бүхэнд Таны хүлээх хариуцлага байж таарах гээд байна?

-Мэдээж байгаа шүү дээ. Эдийн засаг хүнд байгаа, улс төр тоггворгүй байгаад бидний оролцоо байгаа. Яагаад гэвэл бид дотор нь байсан. Гэхдээ ардчилсан нийгмийн үед нэг хүний үүрэг роль хязгаарлагдмал. Олонхийн бодол шийдвэрийг дагах нь ардчиллын зарчим. Хэдийгээр өндөр албан тушаал хашиж байгаа боловч хувь хүн энэ бүгдийг илааршуупж чадахгүй. Гэхдээ илааршуулах алхамыг байнга хийж байх ёстой.

-Та тухайлбал ямар алхам хийж байв?

-Ажил хийж байгаа хүнд алдаж онох зүйл байдаг л юм. Миний хувьд алдсанаасаа оносон нь илүү болов уу.  Хамгийн сүүлд буюу Н.Алтанхуягийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллахдаа      Оюутолгойд санхүүгийн шалгалт хийсэн тухайгаа ярья л даа.

Оюутолгойн     гэрээ монголчуудад туйлын ашигтүй гэрээ болсныг бүгд хүлээн зөвшөөрч, халагладаг. Би өнгөрсөн гурван жил Сангийн сайдын албыг хашихдаа ажлын хэсэг гаргаж, хоёр жил ноцоддож байж Оюутолгойн хөрөнгө оруулагчид биднийг яаж молгидож, луйвардаж байгааг илрүүлж, баримтаар нотлоод, монголчуудыг одоо болоод ирээдүйд наад зах нь дөрвөн тэрбум ам.долларын хохирол хүлээхээс сэргийлэх сэжүүрийг гаргаж өгсөн. Уг нь Монголын төр санал нэгтэйгээр дэмжсэн бсш бид ийм хэмжээний мөнгөө гадаадынханд алдахаас сэргийлзх байв. Гэтэл дурын нэг хүн энэ бүгдийг үгүйсгээд хаячихлаа. Энэ нийгэмд хувь хүний үүрэг      оролцоо хязгаарлагдмал, гэхдээ тодорхой санал санаачилга      гаргаж хөөцөлдвөл боломж бий.

-Өмнөх Засгийн газарт Ч.Сайханбилэгтэй  нэг танхимд ажиллаж   байсан. Одоо ойлголцоод хамтарч ажиллаж болохгүй байгаа юм уу?

-Дубайн гэрээ гэж Монгол улсын хуулийг зөрчсөн , монголчуудад туйлын хохиролтой, бидний илрүүлсэн дөрвөн тэрбум ам.долларын зөрчлийг хөрөнгө оруулагч талд найр тавьж өгсөн гэрээ хийсэн. Үүнийгээ засаж залруул гэсэн шаардлагыг “Шударга ёс” эвслийн бүлэг тавьсан. Засгийн газар гэдэг ардчилалгүй байгууллага. Хуулиараа танхимын зарчмаар ажиллана, Ерөнхий сайд дангаараа бүтэн танхимтайгаа тэнцэнэ.

Үг дуугүй тэр хүний уцирдлагад ажиллах болно гэсэн үг. Тэгэхээр албан тушаалаар амаа хамхиулж болохгүй, эхлүүлсэн том ажлынхаа төлөө дуугарч, хөөцөлдөх ёстой гэж үзсэн учраас Д.Тэрбищдагва бид хоёр энэ Засгийн газарт орохгүй гэсэн. Ингэснээрээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг дэмжихгүй байгаа юм биш. Бид нэг танхимд ажиллаж, нэг зорилгын төлөө зүтгэж байсан. Байдлыг ойлгож байгаа болохоор л Засгийн газарт туслах гээд байгаа юм шүү дээ. Хөрөнгө оруулагчид хэдэн төгрөг өгөх гэж байгаа дүр үзүүлээд хатуу нөхцөл тавьж, манайхныг 75-аар буулгаад Дубайн гэрээг байгуулчихлаа. Тэгвэл Монпшын нийгэм, парламент үүнийг чинь хүлээж авахгүй байна, энэ зүйл заалтыг нь өөрчлөхгүй бол болохгүй нь гэж биднийг өмнөө барьж, бамбай хийж байгаад хууль зөрчсөн заалтуудаа засаад аваасай гэж бодсон юм.

Дөрвөн тэрбум ам.доллар их мөнгө шүү. Монгол Улс дампуурлаа зарлах нь гээд байгаа биз дээ. Хэдий хэмжээний өр төлж чадахгүй дампуурах гээд байгаа юм бэ. 2017 онд төлөх 500 сая ам.доллар, 2022 онд төлөх нэг тэрбум ам.долларыг л яриад. санаа зовоод байгаа биз дээ. Гэтэл цаана чинь дөрвөн тэрбум ам.долларыг маань гадаадынхан худлаа бичилт хийж аваад, бидэнд өр болгож үлдээгээд явах гээд байна. Яг одоо, энэ моментийг алдвал бид тэр өрийг хүлээн зөвшөөрч, “Рио Тинто” Оюутолгойг 15 банкинд “Бүх асуудал маргаангүй, маргаан гарвал өмнө хөрөнгө оруулалт нэрээр гаргасан бүх төлбөрөө төлүүлээд, юм үлдвэл монголчуудад өгөөрэй” гэсэн тохиролцоотой өгчихөөд гарч явах гээд байна.

Гарч яваагүй байхад нь энэ алдаагаа засаж авах хэрэгтэй. Дараа нь бол тэр 15 банк бидний үгийг сонсохгүй, “Рио Тинто”-той ямар маргаантай байсан нь бидэнд хамаагүй. Бидний гэрээ энэ байна, оруулсан мөнгөө эхний ээлжинд төлүүлж авна” л гэнэ шүү дээ. Ингээд Монголын баялгаар тэдний авсан мөнгийг төлнө гэсэн үг. Ийм асууцлыг гаргаж тавиад, үүнийгээ засаач, бид тусалъя гээд байхад гэлэн гуай гэх нь бүү хэл гөлөөг ч гэх хүн оддохгүй байгаад бухимдаж сууна. Бид Дубайн гэрээг бүгдийг нь эсэргүүцээгүй, 57 заалтаас Монгол Улсын хуулийг зөрчсөн, монголчуудад дөрвөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан таван заалтыг л өөрчил гэж байгаа.

-Хүүхдүүд нь хоолгүй хонох гэхээр аав нь юмаа хямдхан зарсантай Дубайн гэрээг зүйрлэж болох уу?

-Арай өөр. Хүүхдүүд нь хоосон хоноод байхад аав нь гэрээ зараад архи уучихаж байгаатай адил.

Дубайн гэрээг хийснээр Монгол улсын эдийн засагт  нааштай үэүүлэлтүүд гарсан гэж Ерөнхий сайд ярьж байсан?

-Тэгээд мөнгө орж ирсэн үү. Орж ирээгүй. Орж ирэхгүй. Тэр 15 банкны тавьсан бүх нөхцөлийг Монголын тал үг дуугүй хүлээн зөвшөөрч, хангасан үед л мөнгө орж ирнэ.

-Оюутолгойг ашиглах талаар яришаж эхэлж байхад иргэний хөдөлгөөний байгууллагууд   жагсаал цуглаан хийж, таны дээр ярьсан гэр юмп барьж байгаад баялгийг маань уудалж аваад арилах нь гэх мэтийг ярьж байсан. Тэр үед нөгөө талд нь УИХ, Засгийн газар “Та нарын ярьж байгаа шиг зүйл болохгүй” гээд сууж байсан. Та ч бас тэр дунд байсан?

-Байсаан, би төр, засагт байсан. Төр, засаг чинь өөрөө том институц. Хүмүүс УИХ-аар Оюутолгойн гэрээг баталсан гэж ойлгодог. УИХ-аар гэрээ батлаагүй, гэрээ байгуулах удирдамжийг баталж өгсөн. Гэрээний явцтай танилцаж, тогтоол гаргаж, чиглэл өгсөн. Тийм учраас гэрээ байгуулахад УИХ оролцчихоод одоо эргэж буцдаа гэдэг асуудал байхгүй. Тэр үед Засгийн газар гэрээгээ УИХ-д танилцуулалгүй байгуулсан.

Ийм том төсөл хөдөлгөж байгаа тохиолдолд бүхнийг урьдчилж хараад шийдчих бололцоо байгаагүй. Явцын дунд засаж залруулах бололцоотой гэж тэр үед бидэвд ойлгуулсан. Бид ч ажил явж байхад сайжруулна гэж найдаж байлаа. Гэтэл бидний тавьж байсан зорилго хангагдсангүй. Улам л гажуудлаа. Анх УИХ- аас 10 зүйлтэй удирдамж баталж өгсөн. Одоо эргээд харахад энэ 10-ын зургаа нь огт хэрэгжээгүй. Бидний хүсэж, мөрөөдөж байснаас огт өөр зүг рүү явж байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ. Ингээд буруу тийшээ яваад байгаа учраас дуугарахаас өөр арга алга. Оюутолгой гэдэг чинь зөвхөн бидний биш, хойч үе, үр хүүхдийн маань өв хөрөнгө, хөгжил дэвшлийн үндэс суурь. Түүнийг нь гадаадынханд луйвардуулж, самарчихаад өнөө үеийн улстөрчид яаж хойч үеийн нүүрийг харах юм бэ.

-УИХ-ын    гишүүний суудал, сайдын албан тушаал улстөрч бэлтгэх дамжаа болчихлоо гэх шүүмжлэл олон нийтээс ч, улстөрчдөөс ч гарч байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-УИХ бол улс орны хөгжил дэвшлийн бодлогыг тодорхойлдог, хэрэгжилтийг хянаж зохион байгуулдаг, улс орныг удирдаж чиглүүлдэг инстшуц шүү дээ. Энэ институцыг боловсон хүчин бэлддэг дамжаа болгож болохгүй л дээ. УИХ-ын гишүүн хуулийн дагуу хавсран томилогдож болох албан тушаалууд байдаг. Засгийн газрын гишүүдийн тодорхой хувь нь, ялангуяа бодлогын яамдын сайд нарыг УИХ дотроос томилох нь ажлын эрх ашигг илүүтэй нийцдэг. Төрийн бодлогыг тодорхойлж, дэмжлэг хүлээхэд эю их чухал. Гэхдээ манайд туйлшрал яваад байна.

Нэг хэсэг давхар дээлийг тайлна, “нүцгэлнэ” гэж шуугиж байгаад Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан. Дараагийн Засгийн газар байгуулагдахад дээлээ тайлсан хүн байхгүй, харин ч нөгөө дээл тайлуулна гээд байсан улс нь хоёр, гурван давхар дээл өмсчихсөн сууж байна. Тэгэхээр манайд ам, ажлын нэгдэл алга, хэлсэн ярьснаа санадаг, түүндээ хариуцлага хүлээдэг, ядаж ичих мэдрэмж нь ажилладаг хүн алга болж. Ийм учраас ажил хийе гэхээсээ албан тушаалд сууж үзье гэж зүтгэдэг явдал хавтгайрчихлаа. Тэр тусмаа өнөөгийн Засгийн газар УИХ-ын нэг ч гэсэн кнопыг маллаж байя гэхдээ өмнө ярьж байсан бүр зүйлээ мартаад УИХ догроос томилно гэсэн тулга тойрсон богинохон бодлого гаргаж байна. Монпш төрийн төлөвшилд таагүй л алхам даа.

-Том эрх ашгийн төлөө нэгдэх, том эрх ашгийн төлөө зүтгэх гэдэг ойлголт ер нь манай улстөрчдөд байдаг юм уу?

-Уг нь байсан юм. Харин одоо байхгүй болж байна. Жилээс жилд гажуудал руу, уруудап руу явж байна. Бид буруу замаар будаа тээж явна гэж дээр хэлсэн дээ. Хүмүүс ажльга төлөө биш, тодорхой хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө зүтгэж байна. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс өөрийнхөө эрх ашигт төрийг нийцүүлэх гээд байна.

Төрийн алба энэ цагийн өнгөн дээр замарч дууслаа. Бид замруулж байна. Парламентын засаглалтай улсад төрийн алба, улс төрийн алба тусдаа байдаг. Улс төрийн албанд хэн ч томилогдож болно. Цаана нь төрийн албаны мэргэшсэн боловсон хүчнүүд ажлаа хийж байх ёстой. Гэтэл манайд төрийн албаа улстөржүүлээд, бужигуупчихсан. Улстөрчид төрийн албыг булааж авч, мэргэшсэн төрийн албагүй болсноос, мэргэжлийн шалгуураар томилох ёстой албан тушаалд нам. фракц, нутаг гэдэг шалгуураар томилж байгаагаа Монголын төр хүчгүй, ажиллах чадваргүй болсон. Төрт ёсны 2000 гаруй жилийн уламжлалтай монголчуудын түүхэнд бидний эю үе том хар толбо болно шүү.

-Хэдхэн сар ажиллаад бүрэн эрхийнх нь хугацаа дуусах, магадгүй түүнээс наана огцорч ч мэдэх Засгийн газарт орох гэж хүмүүс ухаанаа тавин зүтгээд байдгийн шалтгааныг Та юу гэж тайлбарлах вэ?

-Хэдэн сар, хэд хоног энэ албанд байх нь хамаагүй, анкетаа баяжуулах нь л чухал болчихсон шиг байна. Дараагийн сонгуульд сайд байсан гэдэг чимэг зүүлтийг юрийнхээ өмнө бичүүлэхийн төлөө юм бсшов уу даа.

-Ганц ийм шалтгаантай гэж үү?

-Мэдээж хэрэг өөр сонирхол байгаа. Богинохон ч гэсэн хугацаанд боломжийг ашишаад авъя гэсэн хүмүүс байна. Тийм учраас гуравдугаар ээлж хоолондоо гээд яриад байгаа биз дээ.

-Төр хамгийн том, хамгийн ашигтай бизнес болсон гэдэгтэй санал нийлж байгаа хэрэг үү?

-Тийм. Энэ байдал бий болоход тогтолцоо нөлөөлж байна. Манай улс парламентын засаглалтай. Парламентыг намууд бүрдүүлж байна. Намуудын      санхүүжилт шийдэгдээгүй учраас хөрөнгө мөнгөтэй хүнээс дэмжлэг авдаг, эргээд тэр хүнийхээ барьцаанд ордог. Ингэж явах явцад хувийн ашиг хонжоо хайсан нөхөд гарч ирж, гаргасан зардлаа төрөөр нөхүүлж авахаар зүтгэдэг. Намуудын удирдлага руу, төр рүү олигарх бүлэглэл улайран зүтгэж байгаагийн учир энэ. Шархаа нөхөх гэж байгаа юм. Төрөөс ашиг олж, баяжиж болдог гэсэн ойлголт байгаад байна.