МАН-ын зүгээс “ Сайдуудынхаа нэрсийг хурдан оруул” гэсэн учраас асуудал үүсэхгүй байх
УИX-ы н гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.09.08

МАН-ын зүгээс “ Сайдуудынхаа нэрсийг хурдан оруул” гэсэн учраас асуудал үүсэхгүй байх

УИX- ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Ээлжит бус чуулганыг нээж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон. АН-ынхан хоригийг эсэргүүцэж байсан ч асуудлыг хэлэлцээд хүлээж авахаар болсон байна. Яагаад гэнэт ийм шийдвэр гаргав?

Ээлжит бус чуулганы нээлтийг хийлээ. Энэхүү чуулганаар хоёр асуудлыг хэлэлцэхээр товлосон. Засгийн азрын бүрэлдэхүүнийг нөхөн томилох хийгээд өршөөлийн  хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудал байгаа юм. Үүнтэй холбоотойгоор АН- ын бүлэг хуралдаж байр сууриа нэгтгэлээ. Хурлаар Өршөөлнйн хуульд тавьсан хоригийн талаар гишүүд олон тапаас нь ярилцлаа. Ерөнхийлөгчийн хориг тавьсан 4.1 болон долдугаар зүйл заалт дээр нэг бүрчлэн ярилцаж Хууль зүйн байнгын хорооны дарга болон ажлын хэсэгт нь орж ажилласан Р.Гончигдорж гишүүнээс мэдээллүүдийг авлаа. Ингээд АН-ын бүлэг хоригийг хүлээж авахаар болж байгаа юм. Ер нь бол гадуур авлигачид гэж хэнийг хэлээд байгаа юм, ямар улсууд байна вэ гэж олон талаас нь ярьж эхэлсэн байна. Мэдээлэл муутайд нь тулгуурлан Өршөөлийн хуулийг авлигачдад зориулан гаргасан гэж буруу суртал ухуулга явуулсан нь тодорхой. Үүн дээр улс төрийн тоглолтууд орсон гэдгийг бүлгийн гишүүд ярьж байна. Тиймдээ ч хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Хоригийг хүлээгээд авчихаар яг ямар өөрчлөлт гарах вэ?

-Хоригийг хүлээж авсны дараа байнгын хороо, УИХ- ын чуулганаар хэлэлцээд эхлэхээр АН-ын бүлэг тухай бүрт өөрийнхөө байр сууриа оруулж ажиллах нь зүйтэй гэсэн ийм л шийдвэр гаргаж байгаа. Олон гишүүн тал бүрээс нь асуудал дэвшүүлж, тайлбарласан. Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Тийм учраас УИХ-ын ээлжит бус чуулганаар хоригийг хүлээгээд авчихъя, хэлэлцье. Хэлэлцэх явцдаа дэгийн тухай, УИХ-ын тухай хуулиа бариад ямар өөрчлөлтийг, хаана оруулах вэ гэдгээ сайтар ярилцаж байж болъё гэсэн ийм л чиглэлтэй байна.

Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг үү. Өмнө нь ийм түүх  байгаагүй гэх мэтээр бас л шүүмжлэлүүд бий?

-Өмнөх Өршөөлийн хуулиуд дээр хориг тавигдаж байгаагүй юм байна. Энэ удаагийн өршөөл үзүүлэх асуудал дээр анх хориг тавигдсан. Хориг тавигдсан заалтууд хуулиас алга болбол Өршөөлийн хуулийн утга санаа алдагдана гэдгийг гишүүд тал бүрээс нь хэлж байгаа. Ер нь АН-ын бүлгийн гишүүдийн санал нэгдэж байгаа гол зүйл бол "Хууль их зөв болжээ. Бид авлига хээл хахуультай холбоотой асуудлыг таслан зогсоох цаг нь болсон. Үүний тулд асуудалд нийцсэн, шинэ орчин эхлүүлэхэд тохирсон хуулиа УИХ нь гаргасан байна. Гаргасан хуулиа хамгаалах ёстой” гэдэг дээр гишүүд санал нэг байгаа.

-Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналуудыг л тусгана гэсэн үг үү эсвэл өөр заалтууд нэмэгдэх юм уу. Яг яаж өөрчлөгдөх бол?

-Ерөнхийлөгч тодорхой зүйл заалт дээр л хориг тавьсан гэж ойлгож байгаа.

Тэр хэсгийг нь л бид ярилцах байх. Үүнийг тал бүрээс нь хөндөж хэлэлцээд зайлшгүй өөрчлөлт оруулах болбол сайтар ярилцсаны эцэст оруулах ёстой гэж л үзэж байгаа.

-Гэхдээ хоригийг хүлээж авбал цаг хугацаа л алдана. Хуулийн 10.10 дахь заалт ямар ч нөхцөлд өршөөх хүмүүсээ өршөөнө гэсэн тайлбар гарч байгаа?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тэргүүн дэд дарга энэ талаар ярьсан. Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбоотой 160 орчим хүний асуудал байна гэж. Бусад нь үндсэндээ хуулийнхаа дагуу өршөөгдөөд явчихна. Хориг нь хуулийн 4.1, 7.1, 9.1 дэх заалт дээр яригдана. Эдгээр заалтад тавигдсан хоригийг хүлээж аваад өөрчлөлт орох юм бол 10.10 дахь заалтуудын утга бас алдагдах юм билээ. Тиймээс л манай гишүүд сайтар ярьж байж үнэхээр өөрчлөх ёстой хориг уу, өөрчлөх ёсгүй хориг байсан юм уу гэдгийг хэлэлцээд гаргаж ирье гээд байгаа юм.

-Тэгвэл ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх дараагийн асуудал болох шинэ сайдууд АН- ын бүлгээс хэр дэмжлэг хүлээж байгаа юм бол?

-Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зургаан сайдын нэрийг оруулж ирснийг ч бүлэг өнөөдөр ярилцсан. Асуудал дээр АН-ын бүлэг ямар нэгэн нөхцөл тавьж, сөрөг байдлаар хандахгүй байгаа. Яагаад гэвэл  үүний өмнөх ээлжит бус  чуулганаар бүлэг хуралдаад зургаан сайдыг хуулийн  хугацаанд оруулж ирэх үүрэг  даалгаврыг Ерөнхий сайдад өгчихсөн байсан. Тэгээд ч Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд оруулж ирсэн нэрсийг бүлэг дэмжинэ гэсэн байр сууриа л хадгалж байгаа.

-Ерөнхий сайдын оруулж ирсэн сайд нарын нэрийг Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ мэдэгдчихлээ. Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөлгүй оруулж ирсэн гэсэн үг үү?

-Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд  л уг асуудлыг дэвшүүлэн тавьж байгаа. Нэг ёсондоо Засгийн  газар зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлсэн. Тэр албан бичигт дурдагдсан нэрс буюу сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийг Ерөнхийлөгч хүлээн зевшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна билээ. Үүний гол утга санаа нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болохгүй юм байна гэдэг. Энэ тухай асуудлыг Ерөнхийлөгч хөндөж хуулийн  төсөл хэлбэрээр оруулж  ирж байсан. Тэр үзэл санаандаа үнэнч байгаагаа илэрхийлсэн хэрэг байх. Ерөнхийдөө зөвшилцөл явагдсан, одоо асуудал УИХ руу шилжсэн гэсэн үг.

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн хүн  давхар ажиллахыг энэ парламент бүхий л хугацаандаа эсэргүүцлээ. Гэвч бүх л сайд нар УИХ-аас  томилогдож байна?

-Асуудлыг бүлэг бас л  нухацтай ярилцсан. Өмнө нь асуудал босоход ч    УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болох тодорхой хэдэн яамд байгааг гишүүд хүлээн зөвшөөрсөн байдаг. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр ерөнхий чиг үүргийн бус яаман дээр 2016 оны сонгуулийн дараа мөрдөөд явах боломжтой гэж байсан. Ийм боломжч байгаа. Гэхдээ энэ асуудлыг одоогийн нөхцөл байдалтайгаа уяж үзэх хэрэгтэй байх. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд ч Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллахын тулд УИХ-ын гишүүд дотроос сайд нарыг томилъё гэдэг саналыг гаргасан. Асуудлыг бүлэг хэлэлцээд Ерөнхий сайдын өөрийнх ньхүсэлтийгдэмжиж ажиллая гэж байгаа.

-Асуудалд эсрэг байр суурьтай байсан олон гишүүн өнөедөр сайд болсон. Бас сайд болохоор яригдаж байна?

-Одоо гадуур ярьцгааж байгаа. Тухайн үед буюу Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед давхар албан тушаалын асуудлыг эсэргүүцэж байсан хэд хэдэн гишүүн сайд болж байна. Энэ гишүүд оюун санаандаа хэлж, ярьж байснаа санан тунгааж байгаа байх. Өнөөдөр сайд болж байгаа нь нэг талдаа улс төрийн өнгө аяс илэрхийлэгдэж, нөгөө талдаа зайлшгүй шаардлага байсан юм байна гэдгийг тэр үед тийм байр сууринаас хандсан гишүүд ойлгосон байх. Өнөөдөр ч хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод явж байгаа л гэж  харж байгаа. Нэг ёсондоо 2016 оны сонгуулийн дараа хэрэгжих хуулийн төслийг Ерөнхийлөгч оруулж ирсэн дээ. Энэ хуулийн төсөл дээр сөрөг хүчин болоод манай намын зарим хүмүүс тоглолт хийсэн болохоос үнэн чанартаа хууль батлагдсан бол сонгуулийн дараа хэрэгжүүлэх боломж байсан. Өнөөдрийн хувьд өмнөх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх байсан. Тэр ч утгаараа саяын асуудал орж ирж байгаа. Гэхдээ сайд болох үедээ өмнөх ярьж, хэлж байснаа мартаагүй байх л гэж бодож байгаа.

-Санал нэгтэйгээр дэмжээд томилж чадах уу. МАН-ынхан яах бол, Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын эзгүйд сайд нарын нэрсийг өргөн барилаа гэх мэтээр ярианууд гарч байгаа?

-МАН ямар өнцгөөс яаж харж, дэмжих үгүй нь тэдний асуудал. Харин бусад хүчнүүд зарчмаа тохиролцоод, зөвшилцөөд эцсийн шийдвэрүүдээ гаргачихсан. Тийм ч учраас Ерөнхий сайд асуудлыг өргөн барьж байна гэж ойлгох ёстой. Ерөнхий сайдын өргөн барьсан сайд нарын нэрс УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээд батлагдчих байх гэж би хувьдаа үзэж байгаа. Мэдээж МАН байр сууриа илэрхийлэхдээ “Ерөнхий сайд, сайд нарынхаа нэрсийг хурдан оруул. Ямар нэгэн асуудал гаргахгүйгээр тэр хүмүүсийг батлалцаад өгье" гэсэн учраас асуудал үүсэхгүй байх гэж байгаа юм. Ер нь бол гишүүд өөрсдийнхөө үзэл бодол, тухайн нэр дэвшигчдийг яаж харж  байгаагаасаа шалтгаалаад сонголтыг хийх байх. Гэхдээ аль ч талыг нь харсан, АН, Шударга ёс эвсэл, МАН ч гэлээ байр сууриа тодорхой илэрхийлчихсэн учраас боломж байгаа гэж бодож байна.

-Засгийн газар 30 хоногт багтаан нэрсийг өргөн барих ёстой юм уу эсвэл томилсон байх ёстой юу. Томилсон байх ёстой гэвэл өнөөдрөөс хууль зөрчигдөж эхэлсэн гэсэн үг үү?

-Засгийн газрын тухай хуулийн энэ заалт байгаа учраас л ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байна. Энэ тухайд Ерөнхий сайд 30 хоногт багтаан сайд нарынхаа нэрсийг өргөн барих ёстой гэж ойлгох хэрэгтэй. Нэг ёсондоо хуулийн хүрээнд өргөн барьсан гэж бид үзэж байгаа. Одоо УИХ руу асуудал шилжсэн.

-Есдүгээр сарын 15-нд дахин ээлжит бус чуулган зарлагдах уу. Өнгөрсөн хавраас хойш Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж ярьсан?

-Энэ яриа хүчтэй явсан. Есдүгээр сарын 15-нд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж магадгүй шүү гэдгээ УИХ-ын дарга хаврын чуулган завсарлахад хэлсэн. Гэхдээ өнөөдөр энэ асуудал тодорхой болоогүй байна. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн бариагүй байгаа. Өөрчлөлтийг ажлын хэсгээс өргөн барьчих юм бол УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлахыг үгүйсгэх газаргүй. Ажлын хэсгийн ахлагч Засгийн газраас санал авахаар хуулийн өөрчлөлтийг хүргүүлсэн байх.

      “