УИХ-ын даргын айлчлал өндөрлөлөө
АНУ-д болсон Дэлхийн парламентын спикерүүдийн уулзалтад УИХ-ын дарга З.Энхболд оролцоод ирлээ.
Энэхүү уулзалтад түүнтэй хамт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Су.Батболд нарын гишүүд оролцсон юм.
Дэлхий олон зуун орны парламентын спикерүүд хуран чуулган уулзалтад УИХ-ын дарга индрээс илтгэл тавьсан бөгөөд Ардчилсан орны 25 жилийн түүхэн дэх парламентын үйл ажиллагааны алдаа оноо, мөн эмэгтэй парламентчдыг дэмжиж ирсэн туршлагынхаа талаар улс орнуудад танилцуулж, цаашид ардчилсан замаар замнах түүхэн он жилүүдэд парламентын үйл ажиллагааг эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн дэлхийн спикерүүд өнгөрөгч пүрэв гарагт нэгдсэн тунхаглалаа баталж, дэлхий дахинд цөмийн зэвсэг, хүчирхийллээс ангид байхыг уриаллаа.
Ийнхүү АНУ-д хийсэн тав хоногийн айлчлалаа дуусгасан З.Энхболд дарга өнөөдөр эх орондоо ирж байна. Тэгвэл Ерөнхий сайд энэ сарын 9-11-нд БНХАУ-д айлчилж уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын томоохон уулзалтад оролцох юм.