Ц.Оюундарийн саналыг МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүд дэмжлээ
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь
2015.01.15

Ц.Оюундарийн саналыг МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүд дэмжлээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь 2011 онд хуралдсан МСЭ-ийн ээлжит их хурлаар МСЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Гэвч УИХ-д нэр дэвших болсон тул 2012 оны тавдугаар сард өөрөө хүсэлт гарган уг албан тушаалаас түр түдгэлзээд байсан билээ.

Энэ оны нэгдүгээр сарын 05-наас мэргэжлийн салбартаа эргэн ирж, улс төрийн намын харьяалал болон улс төрийн албан тушаалаасаа татгалзсан тэрбээр МСЭ-д хандан Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ажиллах хүсэлт гаргасныг Гүйцэтгэх хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн байна.