УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2015.01.05
Р.Бурмаа УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ өгчээ
УИХ-ын гишүүн Р.Бурмаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ өгсөн байна.
Харин түүний хүсэлтэд одоогоор намаас албан ёсны хариу өгөөгүй байгаа аж. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан давхар дээлгүй байх хуулийн төслийг анхнаас нь дэмжиж байсан. Гэсэн хэдий ч шийдлийн Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллахаар болсон билээ.
Тиймээс давхар дээлтэй ажиллах нь зохисгүй гэж үзсэнээр ийнхүү хүсэлтээ өгсөн гэж тайлбарласан байна. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас жагсаалтаар нэр дэвшиж, сонгогдсон юм.
Хэрвээ Ардчилсан нам түүний хүсэлтийг ёсоор болговол түүний дараа жагсаалтаар дэвшиж байсан Б.Мэдрээ УИХ-ын гишүүн болох юм байна.