УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.12.17
МАН-аас долоон дэд сайд томилно
МАН-аас дэд сайдын долоон суудалд хэнийг гаргах вэ гэдгээ удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэх гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “МАН-ын хувьд долоон дэд сайдыг томилно. Тэднийг томилохдоо мэргэжлийн ур чадварыг нь эхлээд харж байгаа. Мөн нэр цэвэр, олон түмний шүүлтүүрээр нилээн сайн орсон хүн байх ёстой гэдэг шаардлага тавьсан”.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “АН гүйцэтгэх зөвлөл дээрээ энэ асуудлыг ярина. Ямар ч тохиолдолд бүлэг дээр гишүүдийнхээ өмнө ажиллах чадвар чадамж зэрэг шалгуур тогтоож дэд сайдад нэр дэвших хүнээ гаргах ёстой гэж бодож байна” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү