ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2014.12.10
С.Эрдэнэ сайд тамга тэмдгээ хүлээн авчээ
Өнгөрсөн шөнө 01.00 цаг хүртэл хуралдсан УИХ-ын чуулганы дараа зарим сайдууд Ерөнхий сайдаас тамга тэмдгээ гардан авчээ.
Тодруулбал, Ерөнхий чиг үүргийн яамд болон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд М.Энхсайхан нарт Ерөнхий сайд тамгыг нь гардуулан өгсөн байна.
Харин Шадар сайд мөн үлдсэн яамдуудын сайд нарын тамгыг өчигдөр шөнөөр гардуулан өгчээ. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нарын бусад сайдууд өчигдөр Шадар сайдаас тамга тэмдгээ гардан авч өнөөдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж эхэлсэн аж.